“Metromall” их дэлгүүрийн үүдэнд хоёр хоногийн өмнө арван жилийн хүүхдүүд нэг дор бөөнөөрөө цугларчихсан орилж, хашгиралдан багахан хэмжээний үймээн үүссэн мэт харагдаж байлаа. Учир байдлыг цугласан хүүхдүүдээс асуувал БНСУ-ын киноны од Ким Бум кофе шопын нээлтэд хүрэлцэн ирсэн аж. Харин сурагчид түүний гарын үсгийг авахын тулд ийнхүү шоргоолж шиг олноороо цугласан энэ юм. Жүжигчин залуу Монгол улсад ганцхан өдрийн хувиартай ирсэн тул гарын үсгээ олон хүнд өгч чадахгүй зөвхөн урилгаар кофе шопын нээлтэд оролцсон хүүхэд өгнө гэжээ. Гэвч түүний гарын үсгийг авахаар “Metromall” их дэлгүүрийн гадаа түүний харах гэж хэдэн зуун хүүхэд цугларчихсан учир цөөн хэдэн хүүхдэд гарын үсгээ өгөхөөр болсон байна. Тиймээс арван жилийн хүүхдүүд Ким Бумтай уулзахын тулд юу ч хийхээс буцахгүй бие биенээ дарж алах шахан хаалганы зүг дайрцгаана.
Зохиогч: Урлаг
Өнгөрсөн сар хайр дурлалын харилцаандаа нэлээд өөрийгөө зориулсан сар болсон байх. Ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг олох, бие биетэйгээ илүү нээлттэй харьцахаар хичээх гэх мэт багагүй зүтгэл гаргах хэрэгтэй болсон бололтой. Сарын эхний үед тэр байдал чинь од гаригсийн нөлөөгөөр үргэлжилнэ. Гэхдээ хувийн амьдрал чухал учраас үүнд ач холбогдол өгөх нь зөв.
Өнөө цагийн Монголын сонгодог урлагийн залуу үеийн нэрийн хуудас болж яваа дуучин бол МУГЖ Ө.Уянга. ДБЭТ-т гоцлол дуучин хийдэг тэрбээр өдгөө улсдаа бүл нэмэхээр уртын амралтаа авсан байгаа гэнэ шүү. Удахгүй нярайлж, гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа аж.
Улстөрч У.Хүрэлсүхийн ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт өнөөдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно. Унаган багаасаа нөхөрлөж ирсэн андуудынхаа хамт жинхэнэ амьд тоглолтоор зочдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгах ажээ.
“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хувь хүнийг сонгон шалгаруулж, Мэдээллийн технологи “Оны хүн”-ээр шалгаруулахаар болжээ. Энэхүү шалгаруулалт нь 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй ба манлайлагч, програм зохийогч, судлаач, инженер, техникч, анхдагч, бизнесмэн дэмжигч, түшээ дэмжигч, гадаад дэмжигч гэсэн есөн номинацийн шилдгүүдийг тодруулах аж.
Реппер Цэцэ хүүхэд багачуудад зориулсан хандивын тоглолт хийх гэж байна. Тус тоглолтод Opozit, 3 охин, Дөлгөөн, BX “Хувьсал” продакшн, Vanquish зэрэг хамтран уран бүтээл хийсэн хамтлаг, дуучид оролцох ажээ.
Хөвсгөлийн цаатангуудын нууц амьдралыг харуулсан “Содура” кино хийгдэж байгаа талаар кино урлаач, тоглож байгаа жүжигчид нь хоёр жилийн өмнөөс ярьж байсан. Тэгвэл уг кино хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж, кинотеатруудаар гарч байгаа билээ. Уг кинонд дүр бүтээсэн жүжигчин Ц.Батхуяг буюу Амбийгийн бие киноны нээлт болохоос өмнө чилээрхжээ.
Дуучин Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” LIVE CONCERT-оо 2014 оны 11 сарын 01, 02 нд 19:00 цагаас “Соёлын төв өргөө”-ний Их танхимд тоглох гэж байгаа билээ.. Та бүхнийг хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.
“Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ өвлийн гадуур хувцасны чиг хандлагыг тодорхойлоод байна. Та бүхэндээ түүний загварлаг зурагнуудаас хүргэж байна.
Урлаг бол бидний амьдарч буй цаг үеийн соёлын илэрхийлэл мөн. Харин агуу урлаг нь хэд хэдэн соёлыг дамжин мөнхрөх чадвартай байдаг гэдэг үг бий. Бид урлагаар дамжуулан инээд баясал, уярал ухаарал, сэтгэлийн асар их цэнгэл жаргалыг эдэлдэг. Тэгвэл энэ агуу их урлагийг хүн л бүтээдэг гээд бодохоор бахдам сайхан. Урлагтай ажил амьдралаа холбосон хүмүүс гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй байдаг. Урлагийн хүн болох сонирхолтой эсвэл өөрийнхөө авъяасыг задлах гэсэн хүүхэд залуучуудад зориулан дараах ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Бидний энэ удаагийн зочноор “Урлагийн цомирлог” сургалтын төвийн багш Г.Болор-Эрдэнэ уригдлаа.
