Зохиогч: Урлаг

“Харанга” хамтлагийнхан 25 жилийн ойгоо тохиолдуулан Европын орнуудаар аялан тоглохоор товоо зарласан. Авъяаслаг уран бүтээлчид маань цоо шинэ уран бүтээлээрээ сонсогч фенүүддээ бэлэг бариад байна. Та бүхэндээ “Урам хайрла” дууны шинэхэн клипыг хүргэж байна.

Read More

УДБЭТ нь өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оны 10-р сараас MCS компаны санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргалаа.

Энэ нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн энэ бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ.

Read More

“Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын “Extacy” хамтлаг нь Монголд анх “Electro house” “Dance” чиглэлээр дуулан тухайн үедээ нилээдгүй мода болоод байсан. Гэвч гарч ирсэн шигээ төдийлөн эрч хүчтэй байж чадсангүй одоог хүртэл нам гүмхэн байсаар байна. Ийн уран бүтээлээрээ дорвитой хөдөлж чадахгүй байгаа тэдний нэг гишүүн нь саяхан хар тамхины хэрэгт холбогдож сенсааци тарьжээ.

Read More

GEE энэ сарын 14-нд Улаанбаатар Паласын Рояал танхимд сонсогч фэнүүдтэйгээ нэг өдрийг бут авч өнгөрүүлэх тухайгаа тун саяхан өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэгэхдээ тун ч өвөрмөц үг хэллэгээр уран бүтээлээ туурвидаг дуучин маань энэ удаад ч

Read More

Төрийн хошой шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжиг бол Монголын театрын сонгодог бүтээлүүдийн нэг. Анх 1973 онд С.Галсанжав анх найруулан тавьж байсан түүхтэй. Театрын 80 жилийн ойгоор 2011 онд хэд хэдэн бүтээлийг тайзанд эргэн сэргээж тавьсаны нэг нь “Оролмаа эх”. Зохиолыг Д.Намдагийн отгон шавь нарын нэг УГЗ Ш.Гүрбазар дахин хянан тохиолдуулж, тайзны зохиолыг шинээр боловсруулан бичиж, УДЭТ –ын найруулагч УГЗ Ч.Найдандорж тайзанд амилуулсан байна.Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнамьдрал, тэмцлээр дамжуулан монголын төр, нийгмийн нэгээхэн үеийн амьдралын тухай өгүүлэх энэхүү жүжгийг угтаатүүхэн гэхээсээ төрт ёс, түмэн олны тухай жүжиг гэж хэлж ч болох.

Read More

Бүсгүйчүүд бидний шүүгээнд олон жил өмссөн ч уйдаагүй, уйдах ч үгүй хайр, энерги шингэсэн хувцас байдаг шүү дээ. Хаа нэг дэлгүүрээс өөрийн сэтгэлд нийцсэн хувцсаа олж чадалгүй бухимдахдаа “Больё. Байгаагаа өмсөөд явж байя” гэж дороо дэвхэцмээр санагдах үе ч бий. Гэвч цагийн салхи эргэж, хувцас загварын чиг хандлага хувьсан өөрчлөгдөж байна. Хөнгөхөн гунигтай намрын улирал дуусч, тасхийсэн өвөл цаг тун удалгүй айлчлан ирэх нь. Хүйтний улиралд дулаахан л явбал бусад нь яахав гэсээр өнгөрдөг шүү дээ. Тэгвэл дэлхийн алдартай хувцас загварын “акулууд” энэ намар, өвлийн чиг хандлагыг хэдийнэ тодорхойлсон. Хүн бүр хувцас загварын чиг хандлагыг дагана гэж байхгүй ч сонин содон шийдлийг сонирхуулахыг хичээлээ.

Read More

Чамтай учирахад өвөл байсан хайрт минь
Чимээгүй догдлох зүрхний хэмнэл эвдсэн учрал
Уйдах завгүй залуу насны дурсамжинд мөнхөрсөн
Ухаангүй дурлалын мөр үлдээсэн амраг минь…

Read More

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Харин энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь байх юм. Энэхүү дуурийг шинэчлэн найруулан тавьж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 1, 2-нд 17.00 цагаас тоглоно.

Read More

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2014” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байна. Өнгөрсөн жил Ийгл телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 70 гаруй орны үзэсгэлэнт охидтой өрсөлдсөн юм. Харин энэ жил Монгол улсыг төлөөлөн оролцох миссээр Б.Ариунзаяа тодорчээ Тэрбээр Тайван улсыг зорьж, дэлхийн 80 гаруй улсын бүсгүйчүүдтэй өрсөлдөхөд бэлэн болжээ.

Read More

Монголын хип, хоп урлагийн орчин цагийн реппер GEE, Rokit Bay нар дэлгэцийн бүтээлд хамт тогложээ. Хаган фильмийн бүтээл “Алтан ус” хэмээх киноны санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж зохиолч найруулагчаар Э.Оргил, зураглаачаар Г.Нямдорж, продюссерээр Д.Ундраа нар ажиллажээ.

ROKIT BAY болон MARQUIS ON THE RADIO нар “Хуурамч гэгээ” нэртэй “Алтан ус” киноны дууг дуулжээ. Ингээд та бүхэндээ энэхүү киноны дууг хүргэе.

Read More