Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»У.Хүрэлсүх ”Андууд”-ынхаа хамтаар тайлан тоглолтоо хийнэ
Нийгэм

У.Хүрэлсүх ”Андууд”-ынхаа хамтаар тайлан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг01/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d2750564b3f3c70boriginal6029964022014-11-01-12-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Улстөрч У.Хүрэлсүхийн  ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт өнөөдөр  Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно.  Унаган багаасаа нөхөрлөж ирсэн андуудынхаа хамт жинхэнэ амьд тоглолтоор зочдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгах ажээ. 

Тэгвэл  Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян “Андууд” хамтлагийн басс гитарчин, цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав бөмбөрчин нь гэнэ. “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан нар хамтлагийн уран сайхны удирдаач нь ажээ.

У.Хүрэлсүхийн тоглолтод хоёр гавьяат ирж ая дуугаа өргөх аж. “Чингис хаан”-ы Жагаа “Анд нөхдийн дуу”, “Хундагаа өргөе” дуунуудаараа танхимд цугларсан олны цөсийг хөөргөнө гэж “Андууд” хамтлагийнханд амласан байна. Гандан бууршгүй эрос хатагтай Т.Ариунаа болон дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшиг дор хоолойн чадлаа гайхуулах нь ээ.

Тоглолтод МАН-ын үе, үеийн дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар ирж үзэгчдийн суудалд тухлах гэнэ. Монгол ардын нам “Зөвлөхүүдийн танхим” нэрийн дор үе, үеийн удирдлагуудаа нэгтгэн өнөөгийн үйл ажиллагаандаа санал зөвлөмжийг нь хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл “Зөвлөхүүдийн танхим”-аас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр нарын лидерүүд тоглолтод ирэх бололтой.

У.Хүрэлсүхийн урлагийн авьяас ийнхүү тодорч буй ч улс төрөөс холдох нь юу л бол. Түүнд “Гавьяат жүжигчин амлаад ч намаас нь салгаж чадахгүй” гэх яриа Ардын намын цагаан ордонд ид хүчээ авч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.