Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн энэ улирлын анхны тоглолт өнгөрсөн бямба, ням гаригуудад боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театр 52 дахь улиралд хүрэн хөшгөө “Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур” балетаар нээж байгаа юм.
Зохиогч: Урлаг
Т.Нарсарын уран бүтээл “Мэргэжлийн хяналт бидний алдар” дуу
Дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээрээ үзэгч олныг дахин байлдан дагуулаад байгаа “Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид маань энэхүү амжилтаа хүмүүнлэгийн үйлсээр мялааж яваа. Үзэгч олондоо талархсан сэтгэлээ илэрхийлэн “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөгөө “Өргөө-2”, “Тэнгис”, “Соёмбо” кинотеатруудад амжилттай зохион байгуулсан тэд хүүхэд багачуудаа ч баярлуулахаа мартсангүй.
Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явган хүний зам, гарц дагуух налуулаагүй бордюруудыг улаан өнгөөр ялган будаж налуулах шаардлагатайг
“Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяа хамтлагийнхаа хамгийн царайлаг, нуруулагт тооцогддог Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр тун сайн селфичин. Машин барьж явахдаа, иог хийж байхдаа, дасгалын танхимдаа гээд хаана л бол хаана селфидэж, дур булаам зургуудаараа дагагчдаа баясгадаг юм.
www.URLAG.mn
Урлаг гоо сайхнаар өөрийгөө илэрхийлэн эрхэмсэг охид бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн оролцох Wheelchair Fashion show, “Wheelchair Miss”-2014 наадамд оролцохыг урьж байна.
“Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид чадна” сайтаас анх санаачлан өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж байсан юм. Энэ жилийн наадамд Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу, Тэргэнцэртэй иргэдийн мисс-ийн тэмцээнийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу 12-р сарын 3-ний өдөр “Бид чадна” эм эн нэгдэл, “Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо”, “Их Засаг Их Сургууль” хамтран зохион байгуулах гэж байна.
Олон жил Монголын рок, попын тайзнаа од болон гялалзаж яваа Зууны манлай эстрадын дуучин Батмөнхийн Сарантуяа саяхан Төв аймагт амьдардаг ах дүү, хамаатан садан дээрээ очиж өөрийн нэр дээр байдаг хэдэн малаа эргээд иржээ.
Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин.
Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан. Тэрбээр эх орондоо ирээд жил гаруйн хугацааг өнгөрөөгөөд буй олон улсын хэмжээний загвар өмсөгч.
“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг гэх залуухан, халуухан бүсгүйг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор. Уран цэцэн үгтэй, эелдэг зантай энэ бүсгүй монголын хошин урлагт өнгө нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан.
