Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг19/01/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai5638579962017-01-19-11-22[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 22. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. 

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  
Суудал: 
Мод

Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Цухалдуу өдөр. Дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай. Хэт ийм байдлаас сэргийлж дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл. Та онцгой хурц нөхцөл байдал үүсгэхэд бэлэн бай. Авсан үүргээсээ татгалзах явдал нь таны нэр хүндийг унагахад хургэнэ гэдгийг бүү мартаарай. Ямар ч шинэ ажил бүү эхлэ. Өөртөө тохиолдож буй бүх үйл явдлыг сайн тунгаа.


ҮХЭР (4/20-5/20)

Мөрөөдөл биелэх өдөр. Бага гэхгүй хүссэн зүйлээ зоригтой хий. Биелэх магадлал дүүрэн байна.Таны шударга төлөвлөгөө биелэгдэх магадлалтай. Санхүүгийн амжилтаар боломж их байна.Таны өмнө шинэ боломжийн үүд нээгдэнэ. Шийдвэр гаргаж сайхан боломжуудыг ашиглахыг зөвлөж байна. Амьдрал санаснаас энгийн гэдэг дүрмийг санаж байгаадаа сэтгэл дундуур байхгүй байхаа мартав.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Аялал жуулчлал, амралт зугаалга таны санхүүгийн асуудалд нөлөөлнө. Гэвч та бүү эргэлз. Амжилтын шинэ хандлагыг та өөртөө дуудаж чадна. Зоригтой бай.. Шинэ зүйлийг нээ. Энэ өдрийн зарим үйл явдал хариу хэцүү арга хэмжээ авахыг шаардаж санааг тань бага зэрэг зовооно. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд та яаралтай арга хэмжээ авна. Хайртай хосууд гайхамшгийг мөрөөдсөөр. Гэвч зарим зүйл дээр бодит байдалтай эвлэрч тэвчээр гарга.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та энэ өдөр хүлээцтэй ухаантай байгаарай. Та ажилдаа зүрх сэтгэлээсээ ханд. Бусадтай дэмий зүйлээр цаг нөхцөөхөөс зайлхий. Санхүүтэй холбоотой илүү зүйл ярихгүй байх нь чухал. Зүрх сэтгэлийн дуудлагаа түр дарахад гэмгүй. Гэхдээ та ажлын зүгээр нэг морь болон хувтрхаас болгоомжил. Өөрийнхөө төлөө л сайн ажилла.Эм тариа бага хэрэглэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэт туйлшрах өдөр. Та амжилтанд хэт шунаснаар дотны хүмүүсээ золиослохоос болгоомжил. Мөн түүнчлэн анх тааралдсан хүнийхээ адайр, цамаан занг өөгшүүлэх шаардлагагүй. Бүх зүйлийг эцэст нь хүртэл бүрэн гүйцэд ухамсарлаж ойлгосон мэт туйлшрах хэрэггүй. Алдаа гарахаас битгий ай. Бусдын үгэнд автаж буруугүй хүнийг муулснаар та өөрөө эвгүй байдалд орно.


ОХИН (8/23-9/22)

Нөхцөп байдал таныг хурдтай ажиллахыг шаардаж байна. Та зорилгоо зөв тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж шийдвэр гаргахдаа цаг алдана. Өөрийн буруугаа бусдад тохохыг хүснэ. Улам улам эвгүй байдалд орж, нэр хүндээ унагахгүйн тулд эрч хүчтэй манлайлагчын дүрд тоглоно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Аялал, зугаалгыг явахад сайн өдөр. Аялал жуулчлалаар явж , амрахад сайхан энерги хуримтлагдана. Амьдралд таатай зүйл тохиолдоно. Шинэлэг шийдвэр, шинэ уур амьсгал оруулбал байгууллагын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Гаргаж буй зарлагаа хэмнэвэл ажилчид сэтгэл дундуур байх авч цаашид ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд дэм болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ төлөвлөгөө болон харилцагч нартаа дүгнэлт хийх өдөр. Харилцагч нартайгаа харьцахад амжилттай боловч шинэ ажилтан чинь үнэтэй зөвлөгөө өгнө. Түүнийг санаа болгон төлөвлөсөн төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Таны хувийн амьдралд нөлөөлөхүйц үйл явдал болно. Инженер техникийн ажилтай хүмүүс энэ өдөр болгоомжтой бай.


НУМ (11/22-12/21)

Зарим нум ажлын газараа солих шаардлагатай болно.Үнэхээр таныг залхаасан ажлын байрыг ирээдүйдээ итгэх итгэл чинь тод байвал яаралтай орхи. Амжилтанд хүрэхэл саад болсон хамаг хүчин зүйлүүдээс өөрөө санаачлан салж чадахгүй бол мөрөөдөл чинь үүрд хий хоосон зүйл болж үлдэнэ.


МАТАР (12/22-1/19)

Төлөвлөгөөгөө өөрчлөх өдөр. Энэ нь танд ачаалал нэмнэ. Гэвч ард нь гарахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Ажил хэргээ хойш тавилгүй шийдвэрлэж дуусга. Мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд дээд байгууллагуудтай тогтоосон холбоо сүлжээ хэрэг болно.


ХУМХ (1/20-2/18)


Байгалиас заяасан мэдрэмж, авьяас өндөр өдөр. Уран зураг, хөгжим, утга зохиол, боловсрол, нийгмийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Уран бүтээлийн хувьд өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой. Сонирхолтой уулзалт, хүмүүстэй танилцах зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Өөрийгөө танин мэдэх, чадвараа таних мэдэх боломж олдоно.


ЗАГАС (2/19-3/20)

Зарим талаар аз гийх өдөр. Энэ өдөр таны сайн, муу бүхий л хүсэл мөрөөдөл, санаа бодлууд биеллээ олж магадгүй. Хүнд хэцүү энэ цаг үед та муу ч гэсэн мөрөөдлөө биелүүлэхэд бэлэн байгаа нь харамсалтай. Гэхдээ л бүгд үүнээс зайлж чадахгүй байгаа тул та бодол санаагаа хянаж тэвчээртэй байгаарай. Өөрийнхөө мөрөөдөлд хэт автан дотны хүмүүсээсээ тэдний биелүүлж чадахгүй зүйлийг нь бүү яаруул. Тэднийхээ хайрыг өөрийгөө оронд нь тавин байгаагаар нь хүлээж ав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.