www.URLAG.mn
Зохиогч: Урлаг
Жүжигчин М.Баярмагнайн хийсэл үс ургадаг гэнэ. Тэрбээр энэ талаараа “Тусгай ажиллагаа” кино бүтсэн түүхийг ярьж байхдаа ийн хуучилсан байх юм.
“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаад улсад элэг шилжүүлэх эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” аян өрнөж байна.
Ц.Батчулууны амь нас хутганы ирэн дээр дэнсэлж, элэг солиулах зардлын 250-300 сая төгрөгийг олох гэсэн нөхөд нь хэвлэлийн хурал хийлээ. Эмч нар түүнд яаралтай нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн онош тавьсан юм. Харамсалтай нь элэгний өвчлөл манай улсад үнэхээр үндэсний эмгэнэл болоод байгаа. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улсад хийдэггүй юм. Иймээс ардын жүжигчин Ц.Батчулуун элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэх шаардлагатай бөгөөд энэ нь 250-300 сая төгрөгний өртөгтэй аж.
Зорилго: Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.
СУИС-иас санаачлан Нийслэл, дүүрэгтэйгээ хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг “Хотын гудамж, Миний баяр” 10 дугаар сарын 11-нд буюу өнөөдөр Анкарагийн гудамжнаа болох гэж байна!
Энэ өдөр 12.00 цагаас 17.00 цагийн хооронд:СУИС-ийнхан бид хот нийслэлийн соёлд өнгө, хөг нэмж, нийгэм, хүмүүсийн амьдралд ёс ухаарал хайрлана.
Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдийн хүртээл болгох зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам нээлтээ хийлээ. Жилд нэг удаа болдог энэхүү наадмыг найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” киногоор нээсэн юм. Наадам “Дэлхийн шилдэг кино бүтээл”, “Туркийн кино өдөрлөг”, “Дэлхийн кино урлагийн сан”-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, “Монгол кино хөтөлбөр” гэсэн дөрвөн хэсгээс бүрджээ.
Рок попынхны дунд чансаатай хоолойгоороо үнэлэгддэг МУСТА, дуучин Б.Баярцэцэг шинэхэн уран бүтээлээрээ сонсогч, фенүүдтэйгээ мэндчилжээ. Үрийн зулай үнэрлээд нэг их удаагүй байгаа тэрээр уран бүтээлийнхээ ажилд эргэн орсон нь энэ юм. Түүний “Чамайг мартаагүй” нэртэй дууны аяыг МУУГЗ Л.Балхжав, үгийг Б.Нармандах нар бичсэн байна
“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээг танихгүй хүн ховор. Тэрбээр АНУ-д суралцах хугацаандаа нам жим амьдарч байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд нүцгэлсэн зургаараа шуугиан дэгдээсэн. Мөн үүгээр ч зогсохгүй ёс бус үг хэллэгтэй бичлэг нь ч цахим ертөнцөөр тархаж байсан удаатай.
Halloween-ы баяр хаяанд ирлээ. “Хувиралт” зураг бүтээн хөгжилдөж, найзуудтайгаа хамгийн гоё Halloween партинд хүндэт зочноор уригдмаар байна уу? Тэгвэл #TigerBite -д нэгдээрэй.
“Miss Mongolia 2014” тэмцээн 11 дэх жилдээ болж шилдгүүдээ тодруулсан билээ. Тэрбээр “Miss International” тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцоно. Түүний өндөр нь 181, биеийн жин 56, биеийн харьцаа 84,61,91 ингээд тус тэмцээний ялагч Ю.Балжидмаагийн хувийн зургийн цомгоос сонирхуулж байна.
