Зохиогч: Урлаг

С.Чимгээ бол мэргэжилдээ үнэхээр чадварлаг. Түүний хөтөлсөн арга хэмжээ ч сүрлэг болоод ирдэг гэдгийг хүмүүс мэднэ. Бас сайхан ч бүсгүй. Миссийн тэмцээн хөтлөхөд зарим оролцогчдоос гоё харагдаг тохиолдол ч бий.

Read More

Улсын Драмын Эрдмийн театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн 6 дахь жүжиг болох “ЧӨЛӨӨТ ХОС”-ын нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр болох гэж байна. Насанд хүрэгчдэд зориулсан “Чөлөөт хос” хайрын жүжиг гурван өдөр буюу аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 18.00 цагаас УДЭТ-т тоглогдох юм.

Read More

Гитарчин Т.Нарсарын продюсерлдэг бөмбөрийн “Drum Stick” хамтлагийн уран бүтээлүүдээс та бүхэндээ толилуулж байна. Бөмбөр хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхийг зорьж яваа тус хамтлагийнхандаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Read More

Ирэх сарын 01, 02-нд МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглохоор болжээ. Өчигдөр “Баянгол” ресторанд уг тоглолтын хэвлэлийн хурал болж дуучин Д.Оюунтүлхүүр, жүжигчин Ч.Ундрал, СТА, хөгжмийн зохиолч Ц.Байдраг нарын уран бүтээлчид оролцлоо.

Олон жил хүлээлгэсэн уг тоглолтод зориулж Д.Оюунтүлхүүрийн хань уран бүтээлч нөхдийнх нь хамт түүний хөрөг нэвтрүүлгийг бага хэмжээний баримтат кино хэлбэрээр бүтээн үзэгчдэд хүргэхээр болжээ. Дуучин Д.Оюунтүлхүүр Японд байхдаа 500 гаруй хүмүүнлэгийн тоглолт зохион байгуулж, өөрийн “Оюунтүлхүүр” сангаараа дамжуулан, өнөөдрийг хүртэл олон зуун хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Read More

Кино зохиолч, найруулагч Л.Таванбаярын анхны бие даасан уран бүтээл болох “ХҮДЭН” МУСК өнөөдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. Тэрээр энэхүү кино зохиолоо өөрийн “ХҮДЭН” романаас сэдэвлэн бичсэн байна. Мөн уг бүтээл нь жил бүр уламжлал болон зохиогдож буй “УЛААНБААТАР” хоёрдугаар кино наадмын нээлтийн киногоор шалгараад байгаа юм.

Read More

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд залуучуудын дунд давалгаалж байгаа хамгийн үр дүнтэй төсөл болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Өмнө нь зохион байгуулагддаггүй байсан унадаг дугуйн парадыг тогтмол зохион байгуулж байгаа юм. 2012 онд Чингисийн талбай дээр залуус Унадаг дугуй хийсэн бөгөөд 2013 онд Зам гэсэн үг бичиж төр засагт унадаг дугуйн зам хэрэгтэй байгаа дуу хоолойгоо хүргэсэн юм. Мөн залуус энэ оны 8-р сарын 25-н буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр МЗХ-ны гадаа талбайд унадаг дугуйгаа шатааж хүртэл дуу хоолойгоо өргөж байсныг санаж байгаа болов уу.

Read More

“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “БУЯН, ЗАЯАН ДЭЛГЭРЭХҮЙ” шашин урлагын цэнгүүн нь Монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын үйл юм.

Read More