Зохиогч: Урлаг

БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадам амжилттай өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнаж түүний баяр дээр нь баяр нэмсэн юм.

Read More

Монголын урлагийн ертөнцөд өөр өнгө төрхийг гаргаж ирсэн, амьд дуу хөгжмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа “The Colors” хамтлаг нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа билээ. Тэд одоогоор өөрсдийн анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Г.Тогтуун, Б.Төгөлдөр, А.Тэргэл, Б.Хүслэн, Н.Жамух нартай ярилцснаа уншигч та бүхэндээ хүргье.

Read More

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын хамт олон жил бүр орон нутагт “Театрын өдрүүд” аялан тоглолтыг зохион байгуулдаг уламлалтай. Тэгвэл энэ удаагийн аялан тоглолт энэ сарын 18-ны өдрөөс эхлэн зүүн бүсийн аймгуудад өртөөлнө. Өөрөөр хэлбэл Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, Дорнод ,Сүхбаатарт зохион байгуулах гэж байна.

Read More

Төгөлдөр хуурч С.Одгэрэл “Pianissimo” хэмээх нэртэй төгөлдөр хуурын тоглолтоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурт зориулсан Прелюдүүдээс түүвэрлэж, op.23-с № 4,5,6,7 op.32-с № 5,10,12-ыг тоглох аж.

Read More

ой энэ жил тохиож байгаа билээ.

Тус сайтын хамт олны зүгээс өөрийн уншигчид, сонсогчиддоо зориулсан урлагийн томоохон хэмжээний шоу тоглолтоор бэлэг барихаар зэхэж байна. Тодруулбал, “URLAG.mn” сайт, “Монголын сайт”-ын холбоо ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран ТАВАН жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Read More

Энэ зун зураг авалтаа хийж дууссан “Миний ах атаман” киноны уран бүтээлчид шүүхэд дуудагджээ. Тодруулбал: “Миний ах атаман” киноны уран бүтээлчид кино зураг авалтандаа зориулан маш их хэмжээний мөнгийг хуурамчаар хэвлэж, зураг авалтандаа ашигласан нь цагдаагийн газарт дуудагдах шалтгаан болсон байна . Үнэн хэрэгтээ тус бүтээл нь хагас тэрбум өртөгтэй бүтсэн боловч ийнхүү хуурамч мөнгийг маш их хэмжээгээр хэвлэж кино зураг авалтанд ашигласнаар цагдаагийн байгууллага дээр ээлж ээлжээр дуудагдаж байгаа сурагтай.

Read More