Дуунд дуртай дуучин монгол түмний дунд хит болсон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулсан MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт 9 сарын 11-нд буюу маргааш эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө болно.
Зохиогч: Урлаг
Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болохоос гадна урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байх шаардлагатай.
Сүүлийн хэдэн сарын турш цахим ертөнцөд дэгдээд байгаа томоохон асуудлуудын нэг бол “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол бүсгүйг тодруулах шалгуур билээ. “Desoft media” группээс санаачлан зохион байгуулсан энэхүү шалгаруулалтад олны танил мисс, загвар өмсөгчид ихэвчлэн өрсөлдөж буй бөгөөд эдүгээ шилдэг арван оролцогч тунаж үлдээд байгаа. Гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, авьяас чадвар, хэлний мэдлэг зэрэг олон талын шалгуурт бүхий л зүйлээ дайчлан өрсөлдөж байгаа бүсгүйчүүдээс ээлж дараалан танилцуулъя. Тэд сайхан зургуудаа дэлгэж, үзэгч дэмжигчдээсээ “Лайк” хүсч байгаа юм. Ингээд”Miss world Mongolia 2014″ тэмцээний шилдэг 10-т шалгарсан 10 хувийн дугаартай Ж.Энэрэлийн товч намтар, гэрэл зургийн цомгийг хүргэе.
Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхлөн бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах нь ээ. Тэд бол “Чингис Хаан”, “Харанга”, “Хурд “, “Никитон”, “Камертон”, “Номин Талст” хамтлагууд Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа нар юм.
Usher,Ники Минаж нарын хамтын бүтээл “She Came To Give It To You” дууны клип
“Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг кинонд дүр бүтээсэн. “Хүүхэд залуучуудын улаан театр”-ын анхны уран бүтээл болох алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийн гол дүрийг тун чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээг авсан “Үүлэн үст” гэх тодотголоор олны танил болсон жүжигчин Б.Мишээлийн шинэхэн зургийн цомгоос хүргэж байна.
Гүн их санаашрал минь
Оддын дундах зуун гэрэл минь
Харваж буй хүсэл
Хаа сайгүй нуугдаж тоглох чимээгүй догдлоон минь
Эрт дээр үеээсээ л эмэгтэй хүний үгээр илэрхийлэмгүй тэр гоо сайхныг цэцгээр зүйрлүүлж ирсэн түүхтэй. Энэ утгаараа эмэгтэй хүн, цэцэг хоёрыг нэг дор зэрэгцүүлэн төгс бүтээл бүтээж чадсан нь олны сэтгэлд хүрчээ. Та бүхэндээ цэцгэн титэмт үзэсгэлэнт охидын шилдэг 20 фотографик зургийг хүргэж байна.
2013 оны “Гоёл” наадмын битүү “морь” хэмээгдэж байсан отгон топ С.Ариунбилэг нөхөртэй гэдгээрээ ялгарсан нэгэн. Бусад топуудаасаа тогтсон амьдралтай нь гэж магтуулж байсан эрхэм бүсгүйн амьдрал хоёр тийшээ болсон бололтой. Сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа “хайр” хэмээн бичиж дараах гэрэл зургуудыг нийтлэв.
Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд албан ёсоор нээхээр тов зарлажээ.
“Sweetymotion”-ий Э.Ганболор, “Гурван охин”-ы Г.Анхмаа, “Киви”-гийн Д.Намуунаа нарын гурван өөр хамтлагийн бүсгүйчүүдийг нэгэн тайзнаа зэрэгцүүлж дуулуулсан нь эхнээсээ энэ кино сонирхолтой бүтээл болох нь мэдрэгдэж эхэлсэн юм.
