Зохиогч: Урлаг

Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наабаа буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх. Джаз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр хаврын уянгалаг өдрүүдийн нэгэнд эгшиг аялгуу шигтгэн, дуунд дуртай олноо цэнгүүлэхээр зэхэж байна. Тэрбээр, “Хавар бол дуу, дуу бол хавар…” гэж ярилцлагынхаа өмнө онцолсон. Хаврын сайхныг дуунд шингээж, түүгээрээ дамжин хүний сэтгэлд хүрч, өөрөө мөн хөглөгдөх дуртай Наабаагийн уран бүтээлийг сонсох дуртай хүн маш олон билээ. Тэгвэл түүний дуун хаварт уншигч таныг урин залахдаа таатай байна.

Read More

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд тогтвортой хөгжилд соёлын гүйцэтгэх үүрэг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, соёл, урлагийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлэхэд түлхэц болгох зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2018” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурлыг зохион байгуулахаар болжээ.

Read More

СУИС-ийн хамтын ажиллагаатай БНСУ-ын Урлагийн Үндэсний Их Сургуулиас /KNUA- Korean National University of Arts/ жил бүр зарладаг AMFEK буюу Art Major Faculty ‘Explore K-Arts’(hereafter, AMFEK) тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Энэ тэтгэлэг нь мэргэжлийн уран бүтээлч, судлаач, урлагийг боловсрол олгогч зэргээр дамжуулан Соёл, урлагийн сүлжээ, хамтын ажиллагааг сурталчилах зорилготой. Оюутнууд мөн бусад улсын олон соёлын төрөл зүйлээс суралцах, өөрсдийн соёлыг сурталчилах боломжийг олгодог.

Read More

Монгол улсад жазз дуу, хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж яваа Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар бие даасан тоглолтоо 2018 оны 4 сарын 14-ний өдөр Корпорэйт концертын их танхимд зохион байгуулах гэж байна.

Read More

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсч хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Read More