Удахгүй нээлтээ хийх “Параллель ертөнц” киноны дуу “Стрессний эсрэг дуу”
Зохиогч: Урлаг
Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг булан бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурчид оролцсон бөгөөд тус уралдааны гуравдугаар байрыг эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин, тусгай байрын эзэн З.Амин-Эрдэнэ нарын шагналыг өчигдөр Соёл урлагийн газрын дарга Эрдэнэбат гардууллаа.
“Хөх сувд-2018” мөсний баяр уламжлал ёсоор Хөвсгөл аймгийн Хатгал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 18 дахь жилдээ зохион байгуулагдсан уг баярыг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд үг хэлж нээснээр мөсний баярын сүлд дуу, бүжгийг тус аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид толилуулсан юм. Мөн морин чарганы, цааны, мото спортын парадаар үргэлжлэв. Үүний дараа үзэгчид Хөвсгөл аймгийн мөс урлалын залуучуудын бий болгосон мөсөн гэр, амьтаныг сонирхож, цаатан хотхоноор зочлон, тэдний аж амьдралтай танилцсан юм. Хөвсгөл аймаг гэхээр бараг хамгийн түрүүнд цаатангууд санаанд буудаг болохоор зочид үүнийг илүүд үзэж буй нь илт.
Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулах Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авцгаалаа.
Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын амьдралаас сэдэвлэсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг тус театрт өнгөрөгч даваа гаригт (2018.03.05) нээлтээ хийлээ. Уг жүжгийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулжээ. Зохиолыг Төрийн шагналт Ц.Бавуудорж бичсэн бөгөөд монголчууд эв эеийг эрхэмлэж, залуу үеийнхэн монгол ахуй, түүхэн уламжлалаа дээдлэн хадгалж явахыг сургажээ. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ерөнхий зураачаар Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг ажилласан байна.
Америкийн Кино академийн дээд шагнал “Оскар”-ын эздийг тодруулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотод болж өндөрлөлөө. Шалгаруулалтын гол төрлүүдэд нэр дэвшсэн бүтээл, ялагчдыг танилцуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид 92 улсын уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн нь дээд амжилт болжээ. Гильермо Дель Торогийн “Усны хэлбэр” 13 номинацид нэр дэвшсэн бол “Дюнкерк”, “Миссури дэх зарлалын гурван самбар” киноны уран бүтээлчид долоон шагналын эзэн болж бусдыгаа манлайлав.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар хэвлэлийн бага хурал зарлан, Байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.