Зохиогч: Урлаг

Гоёл-2013 наадмын топоор өргөмжлөгдсөн загвар өмсөгч О.Пүрэвдуламыг уншигч та бүхэн танина. Тэрбээр “Catwalk” хамтлагт дуулж, “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” хүртэж байсан билээ.
Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын отгон эхнэр болсон. Ийнхүү удалгүй ээж болж нам гүмхэн амьдарч загварын тайзнаа харагдахаа больсон гэхэд хилсдэхгүй. Топ бүсгүй буяны сан байгуулж сайн үйлсийн аянг эхлүүллээ.

Read More

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийнхан энэ сарын 25-31-ний өдрүүдэд “ДУНДГОВЬ АЙМГИЙН АЙРАГНЫ БАЯР”-ыг УДЭТ-ын гадаа талбайд зохион байгуулж байна. Дундговь нутгаа улаанбаатарчуудад сурталчлах, түүнчлэн нутгийн мах, айраг, цагаан идээг брэнд бүтээгдэхүүн болгож нийслэлийн төдийгүй гадны жуулчдад сурталчилан таниулах зорилгоор “ОЮУНЫ ХҮРЭЭ” ХХК зохион байгуулж байгаа аж.

Read More

Нийслэл Улаанбаат хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа хоёр өдрийн турш олон улсын электро хөгжмийн наадам буюу “Eco Asia Music Festival” болох гэж байна. Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцож, нийслэлийн залуусын сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэх нь. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Eco Asia Music Festival”-ыг “И Ан Жэ Трээвл энд Култур”, “Zsounz Records”-оос зохион байгуулж буй бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, НҮБ, “Ногоон Ази” ТББ, “Хүннү Трэвл энд Кутур”, “Боловсрол” суваг телевиз дэмжин ажиллаж байгаа аж.

Read More

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. 2014 оны турш “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” залуу багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал,“Спирт үү, спорт уу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” “Авто замчин залуучуудын спортын өдөрлөг”, “Залуусын наадам-2014”, “Монголын Залуучуудын өдөр” гээд томоохон арга хэмжээ болон, бусад үйл ажиллагаануудыг дэмжиж, залуучуудын зөв санал санаачилгыг дэмжиж хамтран ажилласан бүх байгууллагууддаа Монголын Залуучуудын Холбоо баярласан талархсанаа илэрхийллээ.

Read More