“UNIVERCITY – 2014” намрын анхны шоу тоглолт 0- сарын 19-ны өдөр “METROPOLIS” night club-д болох гэж байна. Тоглолтонд “Ice top”, “Digital”, “Mixx”, BX, Бобо гэх мэт уран бүтээлчид оролцоно.
Зохиогч: Урлаг
Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн “СЭТГЭЛИЙН ЧИМЭЭ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Маршал арт галерейд 2014 оны 08.29-09 сарын 09-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Дүрслэх урлагийн түүхэнд уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд суурь уран зураг, реализмын чиглэлийг баримталж уран бүтээлч болсон замналтай байдаг бөгөөд залуу уран бүтээлч Н.Цэвэлмаа суурь уран зургийг эрхэмлэдэг юм.
“2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид Ш.Батбаяр нь цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан” хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн билээ.
Universe best songs” уралдааны шилдэг оролцогч, рэппэр Дөлгөөний “Чи бол зураач” дууны клип гарчээ. Өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо сонсогч фенүүдтэй болж чадсан залуу дуучин маань шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байна. Ингээд та бүхэндээ “Чи бол зураач” дууны цоо шинэхэн клипийг хүргэж байна.
Загварын ертөнцийн 2014 оны хамгийн гайхалтай фотографик зурагнууд
МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуугийн эхлүүлсэн “Эх орны дуудлага” шинэ дуэлийг үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авсан тухайгаа мэдэгдээд дараагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудсан юм. Ингээд та бүхэндээ найруулагч Н.Наранбаатарын дуудлагыг хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.
Наймдугаар сарын 29-ны өдөр Попын хаан Michael Jackson-ий төрсөн өдөр тохиодог. Энэхүү хүндэтгэлт өдрийг тохиолдуулан энэ сарын 29-нд хөгжимд дуртай хэн бүхэнд зориулсан “Refresh Music Festival 2014” наадам Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна.
Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, энэхүү наадмыг Монголд анх удаа нэгэн зэрэг гурван хэсэгт хуваагдсан тайз засалт, хөгжим гэрэлтүүлгийн төгс шийдлээр томоохон зохион байгуулалттайгаар хийхээр болжээ. Гурван хэсэгт хуваагдах тайзыг A, B, C гэж ангилан A хэсэг буюу 10000 хүний багтаамжтай “Main electro music arena” хэсэгт “A sound” хамтлаг, дуучин Чойжоо, Тэнүүн нар хамтран Michael Jackson-д зориулсан tribute concert, “UFO” хамтлаг шилдэг DJ нартай хамтран electro урсгалаар наадмыг үргэлжлүүлнэ.
JLo-ийн Iggy Azalea-тай хамтарсан уран бүтээл “Booty”
Монголын олны танил сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг нь дуучин Б.Амархүү, загвар өмсөгч найз бүсгүй О.Ариунзул нар билээ. Хосууд энэ зуныг аялж, зугаалан тун ч хөгжилтэй өнгөрөөсөн гэнэ шүү. Та бүхэндээ тэдний аялалын зурагнаас хүргэж байна.
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирсэн нь Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм. Саяхан Чүрэ нэгдлийн нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Одоогоор ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэлд гурван үеийн 70 гаруй уран бүтээлчид нэгдээд байгаа юм байна. Залуу уран бүтээлчдийн санаачлагаар ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид нэгдэж Монголын тайз дэлгэцийн урлагийг шинэ түвшинд хүргэхээр сэтгэл шулуудсанаа нээлтийн үеэр залуус онцоллоо.
