Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг12/12/2016Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_photo(2)661319752016-11-28-12-13[www.urlag.mn]1981804582016-12-12-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 12. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал:  Хий

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ

 


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хэрвээ үл хөдлөх хөрөнгө болон зээлтэй холбоотой асуудал хөөцөлдөж байгаа бол санхүүгийн байдлаа сайтар шалга. Cap таны орд руу шилжсэнээр танд ямар нэг ер бусын зүйл хийх хүсэл төрнө. Адал явдал эрж хайсан чанар тань амьдрах урам зориг, итгэлийг улам нэмэгдүүлнэ. Жаахан цаг гарвал имэйлээ шалгаад, хэрэггүй зурвасуудаа устгаарай. Хэрвээ энэ сэтгэл хөдлөлөө зохицуулж ухаалаг байж чадвал ямар ч асуудал гарахгүй.

ҮХЭР (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Гаргасан төлөвлөгөөндөө уян хатан хандаж, зөв гэж бодсон зүйлээ гартаа атгаад бүү тавь. Бизнесийн ажил, олон нийтийн ажиллагаа болон бүх төрлийн гэрээ хэлэлцээр хойшлогдож, таны сэтгэл тун тавгүй байна. Учир нь аливаа зүйл эхэлсэн бол одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх нь гарцаагүйг. Таалагддаг хүнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Үүрэг хариуцлагаас илүү хөгжил цэнгэлийг хүсэх тул ажлын ачааллыг өөрийн нуруун дээрээ үүрэх гэж бодохын ч хэрэггүй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралын тань өмнө ямар ч бэрхшээл тохиосон зөвлөгөө тусламж үзүүлэх хүмүүс таныг тойроод зөндөө байна. Тусламжийг нь авч байна гээд хэн нэгний үгээр шуудхан удирдлага хийгээд явах нь бас тохиромжгүй. Илүү олон сонголтыг олж харахын тулд санхүүгийн зөвлөгчтэй болж яагаад болохгүй гэж. Байгаа бүхнээ нэг газар шавхахын оронд хэд хэдэн хөрөнгө оруулалтын төсвийн талаар нэг бодоод үзээрэй. Та өөрийн авъяас чадварыг олж харах юм уу шинэ хайр дурлалтай учирна. Бүх зүйлдээ та хангалуун байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил хэрэгт таагүй үе. Энэ өдөр амьдралын урт хугацааны төлөвлөгөөндөө нэлээд засвар хийснээрээ мартагдахгүй үлдэх бололтой. Танилуудтайгаа уулзах, түнштэйгээ харилцаа холбоо тогтоохоос зайлсхийхийг хичээ. Энэ өдөр танилцсан хүмүүс таагүй үр дагавар дагуулна. Мөнгөн хөрөнгө оруулалтаас зайлсхий. Ашиг олох нь бүтэхгүй зүйл.

 


АРСЛАН (7/23-8/22)   

Таатай өдөр. Хувийн ба олон нийтийн амьдрал сонирхолтой үйл явдлаар өрнүүн байна. Таны амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч та өөрийн боломжоо бодитоор үнэлж чадвал амжилтанд хүрнэ. Өөрийн хүч үл хүрэх үүрэг өөртөө үүрэх нь таны нэр төрийг унагаж олны доог тохуу болгоно. Дотны хүмүүсээ анхаарлын гадна бүү орхи. Амжилтанд шунах эсвэл ажилдаа хэт улайрах нь таныг ертөнцөөс тасалж магадгүй.


ОХИН (8/23-9/22)

Таны тэвчээр зоригийг хэмжих хүнд өдөр ирж байна. Түргэн зан гарган, мөнгөө үрэхээс зайлсхий. Та өөрийгөө зөөлөн зэмлэх хэрэггүй, харин хатуу чанд бай. Таны эргэн тойронд байгаа хүмүүс бодохоосоо өмнө ярьдаг өвчинд нэрвэгдсэн мэт. Та бусдын үгийг ухаалгаар хүлээн авч, цэнэ. Харин хэрэггүй үгийг нь хогийн саванд хийж,танд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Хэдийгээр таны эрч хүч их байх боловч аливааг хэтрүүлэх нь эүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Бусадтай харьцахдаа бодолтой бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Баяртай өдөр. Таны сарны байдал өнөөдөр өндөр байх болно. Одоо cap таны ордонд байгаа болохоор та эрч хүчээ эргэж ирж байгааг мэдэрч байна. Өсөн нэмэгдсэн урам зориг, бүтээлч байдал тань боломж бүрийг авчрах бөгөөд гэрийн тань болон ажлын хэрэгт тань нөлөөлнө. Одоо итгэл найдвар, бусад хүмүүсийн санаанд бууж өгөх үе биш. Оронд нь түрэмгийлэл үзүүлэлгүйгээр бусдад өөрийн юу бодож байгаагаа хэл. Дэлгүүрээр хэсэх аялал тань амжилттай болж та хайж байсан хувцас гутал дээр тань гоё зохих гайхалтай чимэглэлээ олох болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зөв бурууг ялгаж салгах өдөр. Хов жив танд саад болох болно. Хотоор зугаалж, нам гүм орчинд цагийг өнгөрөө. Гэр бүлийнхэнтэйгээ хамт аялал зугаалгаар яв. Та юу ч хийж байсан хамаагүй өөрчлөлт танд сайн зүйлийг авчрах болно. Хөгжилтэй байхын тулд хэвшмэл байдлаа эвд. Дэлгүүр лүү унаагаар явахын оронд явган алх. Энэ нь танд маш сайн дасгал болох бөгөөд хөршүүдэд тань таалагдах болно. Таны найз нөхөд хэцүү байдалд орвол тэдний өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг. Сайхан хоол авч амтархан идээрэй. Та ч бусад хүмүүс ч сэтгэл хангалуун байх болно.

НУМ (11/22-12/21)

Санаа сэтгэл өндөр байх өдөр. Нар таны өөдөөс мишээж, таны амьдрал өнгө өнгөөр алаглан цэцэглэх болно. Та энэ өдөр дэлгүүр хоршоогоор хэсэж, өөрийн шинэ дүр төрөх, стиль имижийг бүрдүүлээрэй. Та дуулсан ч, бүжиглэсэн ч, зураг зурсан ч бай өөрийгөө аз жаргалтай нэгэн гэсэн бодолтой явах нь. Хайр дурлалын замд өмнө тань гэрэлтэж байна. Таны нэр хүнд өсөхийн хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ та энэ бүх чамин, тансаг зүйлсээс илүүтэйгээр амьдралын энгийн зүйлсээс баяр баяслыг олж байгаарай.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Одод эрхэс хооронд сайн холбогдож чадахгүй байгаа учир та энэ өдөр нэгээс нөгөө зорилгод шилжиж гүйсээр явна. Харин та өөрийгөө илэрхийлэх үедээ тов тодорхой байх хэрэгтэй гэдгээ бүү март. Та уран цэцэн үгтэй ч хүмүүс таны өөр гаргаас ирсэн мэт төсөөлөл, ярианы утга санааг ойлгож өгөхгүй байж мэдэх юм. Таны эрүүл мэнд болоод ажил албатай холбоотой таагүй мэдээ ирж болзошгүй тул болгоомжтой, бэлтгэлтэй байхыг сануулъя. Харин та буруу хүнд буруу зүйл ярихаас зайлсхий.


ХУМХ (1/20-2/18)

Цуутай өдөр. Тэрээр танд гадагш аялалд явах, хол нүүдэл суудал хийх болон эцэслэн шийдвэрлэх хууль зүйн болон санхүүгийн шинэ гэрээ хэлэлцээр тохиромжгүй өдөр гэдгийг од эрхэс анхааруулж байна. Найз нөхдөөс тусламж, дэмжлэг ирэх бөгөөд өөрийгөө зоригжуулах эрч хүч, урмыг авах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хий мөрөөдсөн өдөр. Таны мэдэрч байсан зүйл гэнэт өөрчлөгдөх бололтой. Тахин шүтдэг хүнтэйгээ адил болохыг хүсч эхэлнэ. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээж ав. Сэтгэл санаагаа амрааж тайван байх нь чухал. Зүрх сэтгэл таныг хаашаа дуудаж байгааг сонс. Нээлттэй байж, баяр хөөрийг мэдрэн, өөрөөсөө юу ч бүү харамла. Зурагтын өмнө суух юм уу компьютерийн онлайн тоглоом тоглоод суухыг та хүсэх байх. Хэл амаа цэгнэж байхыг зөвлөе. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэж, чихрийн төрлийн зүйлээс хол байгаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.