Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын амьдралаас сэдэвлэсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг тус театрт өнгөрөгч даваа гаригт (2018.03.05) нээлтээ хийлээ. Уг жүжгийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулжээ. Зохиолыг Төрийн шагналт Ц.Бавуудорж бичсэн бөгөөд монголчууд эв эеийг эрхэмлэж, залуу үеийнхэн монгол ахуй, түүхэн уламжлалаа дээдлэн хадгалж явахыг сургажээ. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ерөнхий зураачаар Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг ажилласан байна.
Зохиогч: Урлаг
Америкийн Кино академийн дээд шагнал “Оскар”-ын эздийг тодруулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотод болж өндөрлөлөө. Шалгаруулалтын гол төрлүүдэд нэр дэвшсэн бүтээл, ялагчдыг танилцуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид 92 улсын уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн нь дээд амжилт болжээ. Гильермо Дель Торогийн “Усны хэлбэр” 13 номинацид нэр дэвшсэн бол “Дюнкерк”, “Миссури дэх зарлалын гурван самбар” киноны уран бүтээлчид долоон шагналын эзэн болж бусдыгаа манлайлав.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар хэвлэлийн бага хурал зарлан, Байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Монголын кино урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болсон Фантастик продакшний хувьд энэ жил уран бүтээлийн олз омог тун арвин жил байгаа билээ.
Монгол Улсын Филармоний тайзнаа 3-р сарын 7-нд тоглогдох Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж, уламжлал болгон зохион байгуулдаг “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” баярын тоглолт 3-р сарын 8-ны өдөр үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдохоор боллоо .
Энэ сарын эхэнд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлийн нэг болох “Маш нууц 2 – Байтаг Богд” кино үзэгч олны бахархал омогшилыг төрүүлсэн бүтээл болжээ гэдгийг олон үзэгч шагшин магтаж байгаа билээ.
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй түрэх уухайн дуутай ёслол төгөлдөр толилууллаа.
“Байтаг Богд” киноны сонирхолтой давхцал буюу жүжигчин залуу хилчин өвөөгийнхөө дүрийг бүтээжээ
Өнөөдөр Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжисний 105 жилийн ойн баярын өдөр билээ. Энэ өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбарынхаа баярыг тэмдэглэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан хэвлэлийн байгууллагууд болон сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа. Энэ өдрийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг нь “Анхдагч” хэмээх шагнал байлаа. Уг шагналыг Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй Олон улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон Монголын сайтын холбооны хамт олонд гардуулан өглөө.
Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин 200 гаруй жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлсэн. Тэгвэл “Шинэ толь хэмээх бичиг” сонингоор эх сууриа тавьсан Монголын Үндэсний Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 105 жилийн хугацаанд үйл явдлыг мэдээлж, үнэн худлыг танин мэдүүлж, уриалан дуудаж, удирдан зохион байгуулж, ард түмний харилцах гүүр болж, амьдралд нь хөг нэмж, сэтгүүл зүйн үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.
