Зохиогч: Урлаг

Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян үндэснийхээ их баяр наадмыг АНУ-ын Чикаго хотод амьдардаг элэг нэгт ахан дүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлжээ.. Ингээд та бүхэндээ “Чикаго наадам – 2014” -ын фото сурвалжлагаас хүргэж байна.

Read More

Хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарласан байна. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарлаад байгаа юм.

Read More

Uniberse best songs наадмын шилдэг оролцогч S4 хамтлагийнхан МУСТА цол тэмдгээр шагнуулжээ. Тус наадмын шилдгээр шалгарсан ч төдийлөн уран бүтээл хийгээгүй байсан. Хөгжмийн зохилч Б.Чинбат хамтлагийн продюсераар ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд хоёр ч ковер уран бүтээлээ гаргасан юм.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригаас олны хүртээл болж эхэллээ. Долдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байгаа юм.

Read More

Буриад улсын гавъяат жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй О.Ариунзултайгаа хамтдаа “Орифлейм” сэтгүүлийн нүүр царайгаар тодорсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хосууд зураг авалтандаа орохоор Турк улсыг зорьсон.

Read More

Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн удирдлага нь дор драмын дугуйланд явж, өдгөө алаг нүдэн хэмээн олноо танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Тэрбээр “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжигт хөтлөгч Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож урлагийн их тайзнаа гарах гараагаа эхэлсэн гэдэг.

Read More

Шотланд. Sand in Your Eye компани Клэр Жемисон, Том Боллэнд, Жейми Уордли нарын зураачид, хөгжмийн зохиолч Франц Шубертийн хөргийг Эли дэх элсэн дээр бүтээж байгаа нь.

Элснээс бүтээсэн асар том хөргийг долдугаар сарын 5-6-нд явагдсан “Шубертиад”-ын (Schubertiad) реклам болгон хийжээ. Шубертийн хөгжмийн наадмыг “Ист-Ньюк” (East Neuk Festival) фестивалийн төгсгөл болгон явуулдаг. Алтлаг элстэй хөрсөн дээр зурагдсан хөрөг дөнгөж хагас өдөр “тэссэн” байна. Хөргүүдийг далайн түрлэг угаажээ. Гэхдээ хөрөг олон гэрэл зурагт бууж амсан бөгөөд Британийн бүх хэвлэлээр нийтлэгдсэн юм.

Read More