Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Playtime-2014” наадам эхэллээ
Нийгэм

“Playtime-2014” наадам эхэллээ

Урлаг Урлаг19/07/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eec7e2638ba9c70boriginal2243131792014-07-19-13-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Алдарт "Peter Hook and The Light" хамтлаг Монголд–

 

Жил бүр тэсэн ядан хүлээдэг "Playtime-2014" "амьд" хөгжмийн наадам өнөөдөр Гачууртын "Монгол шилтгээн" цогцолборт эхэлж байна.

Хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг наадам 13 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жил ирж тоглох гадаадын зочин хамтлагууд олны анхаарлыг онцгой татаж буй. ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гэгддэг "Мумий тролль", Японы пост рок урсгалаар тоглодог "Envy", алдарт "Joy division"-ийн дуунуудыг тоглох тус хамтлагийн гишүүн асан Петер Хуукын үүсгэн байгуулсан "Peter Hook and The Light" гээд гадаад, дотоодын нийт 40 гаруй хамтлаг "Монгол шилтгээн"-ий задгай талбайд бут авах юм. Мөн Монголын хөгжмийн хөгжлийн түүхийг бичилцсэн "Хонх" хамтлаг наадамд ирж тоглох болсныг дуулгахад таатай байна. Наадмын бэлтгэл ажил бүрэн дууссан бөгөөд хамтлаг, дуучид "Давалгаа", "Соёл-Эрдэнэ", "Нааглихац" гэсэн гурван тайзнаас уран бүтээлээ хүргэнэ. Одоогоор хамгийн эхний хамтлаг хуваарь ёсоор "Давалгаа" тайзнаас тоглож байна. Наадмын талбайд хоолны үйлчилгээ, хөгжим сонирхогчдод зориулсан зах, эмнэлгийн тусламж, мэдээллийн цэг ажиллах юм. Наадмын тасалбарыг "Монгол шилтгээн"-ий гадна болон зөвхөн "Hi-Fi mega store"-д худалдаж байгааг анхааруулъя. Ийнхүү хоёр өдрийн турш дуртай хөгжмөө сонсон амарцгаая. Бороотой, бүрхэг өдрийн мэнд плэйтаймчид аа. Усны гутал, шүхрээ аваарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.