Зохиогч: Урлаг

Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо 2014 оны 5-р сарын 3, 4-ний өдрүүдэд “UB Palace”-ийн концертийн их танхимд хийсэн. Хоёр үдэш битүү зрительтэй тоглогдсон тус тоглолтод сэтгэлд хоногшсон хийгээд шинэ залуу үеийн олон сайхан уран бүтээлүүд дуулагдсан нь үе үеийн үзэгч, сонсогчдыг нэгтгэж чадсан юм.

Read More

МУГЖ Самандын Жавхлан “Хамаг Монгол” төслийн багийн нөхөдтэйгөө хамтарч “Халуун элгэн нутаг” дууг дуулжээ. “Халуун элгэн нутаг” зууны манлай өргөмжлөл хүртсэн дуу. Энэ дууг дуулахаар эх орон нь бүтнээрээ харагддаг гэхэд хилсдэхгүй.
“Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь” эхлэх энэ дууг улс төрийн чамгүй өндөр мэдлэг, мэдрэмжтэй МУГЖ С.Жавхлан санаандгүй дуулаагүй, ямар нэг утга учир бодож энэ дууг сонгож дуулсан нь мэдээж.

Read More

Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гоогоо минь дээ хө
Эрсэн бүхнээ олно доо Гочоо минь ээ хө
Сайны ерөөл байвал даа Гоогоо минь дээ хө
Санасан бүхнээ бүтээнэ дээ Гочоо минь ээ хө… гэж дуулаад жолоо мушгин далбилзах тэр нэгэн төрхийг мартахын аргагүй.

Read More

Монгол Япон улсын найрсаг харилцааг улам бэхжүүлэх зорилгоор соёлын харилцааны 40 жилийн ойн хүрээнд зориулсан тоглолт өнөөдөр УДБЭТ-т 19:00 цагт болно.

Энэхүү арга хэмжээг “Трэйдишн Жапан” сангаас зохион байгуулж буй бөгөөд Японы талаас тус сангийн захирал Яхаги Чизүко, бөмбөрийн “Кодо” буюу Миякэ нэрээр дэлхийд дахинд тарсан шилдэг бүтээлтэй хамтлаг, дуучин Мами Мики нар тус арга хэмжээнд хүрэлцэн ирэх юм.

Read More

ОХУ-ын Якутад энэ сарын 19- 21-нд болсон олон улсын циркчдийн наадмаас Монголын “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн жүжигчид мөнгөн заан цом хүртжээ. Тэд уг наадамд тэнцвэрийн үзүүлбэрээр оролцсон байна.

Read More

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Улаанбаатар уран баримал” наадмыг анх удаа зохион байгуулахаар болсон нээлтийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болсон юм.

.Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон явуулснаар хөшөө барималаар дамжуулан нийтэд хандсан биет нийгмийн зар сурталчилгаа түгээх боломжийг бий болгох, иргэдэд урлагийн боловсрол олгох, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн таатай орчныг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн албаныхан онцоллоо.

Read More

Загварын ертөнцөд 13 жил боловсорсны эцэст топ модель болсон бүсгүй бол отгон топ С.Ариунбилэг. Тэрбээр залуу насандаа эротик дүр бүтээгээд амжсан талаар нэг хэсэг хэвлэлээр шуугиан тариад амжсан. “Ice top” хамтлагийн “Хайраа санаж байна” дууны клипэнд нүцгэлжээ. Энэ талаар С.Ариунбилэг тайлбар хийсэн юм.

Read More

“BEST OF BEST” буюу шилдгийн шилдгийг шалгаруулах гала тоглолтын үеэр он оны шилдэг оролцогчид авъяас чадвараараа өрсөлдөж, Гран-при шагналын эзнээр тодорсон дуучин А.Хишигдалайн зурагнаас хүргэж байна.

Read More

Үзэгчиддээ 6 жилийн турш цэнхэр дэлгэцээр цацагдсан нэвтрүүлэг бол “Universe Best Songs”. Үе үеийн шилдгүүдийн анхдугаар наадмыг амжилттай зохион байгуулж, “BEST OF BEST” буюу шилдгийн шилдгийг шалгаруулах гала тоглолт сүр дуулиантай болж өндөрлөлөө.

Read More

976 Арт Галерейд ОХУ-ын Санкт Петербургийн Репиний академийн багш Б.Отгонтүвдэнгийн “Ленинградын Цагаан Шөнө” үзэсгэлэнг энэхүү үзэсгэлэнт хотод сурч, амьдарч, очиж байсан зуу зуун монголчуудад зориулан гаргах гэж байна.

Үзэсгэлэнд Санкт Петербург (хуучнаар Ленинград) хотын Исаакиевский сабор, Казанский сабор, Аничкин гүүр, Аврора, Зуны цэцэрлэг зэрэг дэлхийд алдартай барилга байшингууд, үзэсгэлэнт газруудыг газар дээр нь зурсан бүтээлүүдийг дэлгэх юм байна.

Read More