Зохиогч: Урлаг

Монгол улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомог худалдаанд гараад удаагүй байгаа билээ. Тэрээр уг цомогтоо багтсан “Би дурламаар байна”, “Хувцсаа тайчаад шид” зэрэг дуунуудынхаа клипийг сонсогчиддоо хүргэсэн.

Read More

Саяхан болж өнгөрсөн “Гэгээн Муза” наадмаас Black Box театрын уран бүтээлчид нэг жүжигчний моно жүжгийн төрөлд гурван Муза хүртсэн билээ. Тус театр энэ сарын 07-ны бямба гаригт “Муза” авчирсан хоёр жүжгээ үзэгчдийн хүсэлтээр тайзнаа амилуулахаар болсон аж.

Read More

Урин дулаан цаг ирж, Монгол орныг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл тэдэнд зориулсан үзвэрүүдээ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон эхлүүлэхэд бэлэн болжээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь Монгол ёс, зан заншил, өв соёлын гайхамшгийг урлагаар дамжуулан сурталчилахыг зорьж буй.

Read More

Элчин сайд Г.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар нар “Гүрний их нийслэл Хаанбалгас” хэмээх бүтээл хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Зохиогчид Монголын түүх, соёлын судлалд бараг хөндөгдөөгүй байсан сонирхолтой сэдвийг сонгон авч, эх сурвалж, өв дурсгалуудыг биечлэн судалж, түүхийн баялаг материал цуглуулан бичжээ.

Read More

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны нээлттэй өдөр 2014 оны 6 сарын 8-нд Чингис Хааны талбайд 09.00-17.00 цагт болох гэж байна. Өдөрлөгийн үеэр Соёл, спорт аялал жуулчлалын салбарын байгууллагуудын нэгдсэн мэдээлэл, тэдгээрээс авч болох үйлчилгээ, хөнгөлөлт, заавар зөвөлгөө, аялал жуулчлалын бүсийн орчны тохижилт, дасгал хөдөлгөөн, биет болон биет бус өвийн сургалт, сурталчилгаа зэрэг танд хэрэгцээтэй мэдээллийг өгнө.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсон. Тиймээс энэ дагуу үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдуны төрийн тахилгын ёслол 2015 онд болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Халдуныг ирэх оны зургадугаар сард тахина.

Read More