СУИС-ын оюутан Д Амартүвшин “Хайрын өдрүүд” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлж байна. Энэхүү дууны аяыг СТА, ая зохиогч Н.Баасандорж, үгийг яруу найрагч Ж.Даваадамдин бичсэн байна. Та бүхэндээ шинэ уран бүтээлийг хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Загварлаг одод нууц дуранд өртсөн нь
“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 23 нас хүрч буй жүжигчин бүсгүй ээж болоод уран бүтээлээсээ түр чөлөө авсан ч удахгүй тайзнаа эргэн гарах гэж байгаа юм. Ингээд авьяаслаг жүжигчин, залуухан ээжид төрсөн өдрийн мэнд хүргээд түүний шинэхээ зурагнуудаас хүргэж байна.
Хамтлагаасаа уран бүтээлийн чөлөө аваад байгаа МУСТА, жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийн аян өрнүүлж байна. Тодруулбал жүжигчин бүсгүйн санаачлагаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулахаар болжээ.
Орчин үеийн гэрэл болон видео зургийн техник хэрэгсэл, технологийн дэвшилтэй холбоотой гэрэл зураг сонирхогчид байгалийн гэрэл зургийг ихээр авах боллоо. Зэрлэг онгон байгалийн амьд биесийн гайхамшигт агшиныг гэрэл зурагт буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэх нь бидний энэ ажлын үндсэн зорилго юм.
Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам тун удахгүй болох гэж буй. Уг наадмын зохион байгуулагчид “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia” наадамд 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдөх бөгөөд одоогийн байдлаар өрсөлдөх бүтээлүүдийн бүртгэл үргэлжилж байгаа ажээ.
Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2014 оны 05 сарын 01-нээс 2014 оны 06 дугаар сарын 10-ний хугацаанд зарлаж байна.
Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэрбээр хамтлагийнхаа ойд зориулан гишүүн бүр бие даасан тоглолтоо өнгөрсөн жилээс эхлэн цувралаар хийж хийж эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаад зурагдугаар сарын 13-нд “Харанга” хамтлагийн бөмбөрчин, хагас зуун жил орчим энэ хөгжмөөрөө тасралтгүй тоглож байгаа Н.Пүрэвдаш буюу Пүүжээ бие даасан “Haranga & Puje” хэмээх бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Ингээд тун удахгүй тоглолтоо хийх гэж буй “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаштай уулзаж удахгүй болох тоглолтынх нь талаар болоод амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргье.
Тэр үнэхээр Холливудын од Ким Карандашянтай төстэй байгаа биз?
Рианнагын саваагүй бүжиг /бичлэг/
