Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ бямба гарагт тоглоно.
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийг тус театрын хамт олон 80 дахь жилтэй нь учран золгуулж байгаа юм. Их зохиолч Д.Нацагдоржийн гүн агуулгат яруу шүлэг, Б.Дамдинсүрэнгийн уянга төгс тансаг аялгуу хослон бүтсэнээр хүн бүхний сонсох дуртай домогт бүтээл болж чадсан билээ. Д.Нацагдоржийн жүжгийн зохиолуудаас хамгийн их дэлгэрсэн нь “Учиртай гурван толгой” юм.
