Зохиогч: Урлаг

“Бид4” хамтлагийн залуус шинэ уран бүтээлүүдээ өлгийдөн аван олон түмэндээ зориулан цацаж эхэлсээр байгаа юм. Тус хамтлагийн анхны цомог “Бид4” нэртэйгээр худалдаанд гарч эхэлжээ. “Бид4” цомгийг табүхэн HI- FI records-ийн салбаруудаас худалдан авах боломжтой.

Read More

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй өдөр”-ийн хүрээнд мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон энэ сарын 08-нд 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд үйл ажиллагаагаа танилцуулна.

Өөрөөр хэлбэл, энэ өдөр хаалгаа дэлгэх юм. Нээлттээ хаалгааны өдрөөр УДЭТ-ын нийт уран бүтээлч 2013-2014 оны тавдугаар сар хүртлэх хийсэн шинэ уран бүтээлүүдийнхээ талаар үзэсгэлэн гаргаж, “Театр костюмс” загварын шоу хийнэ. Энэ үеэр олон үйл ажиллагааг зохион байгуулж, үзэгчдэд хийсэн ажлаа тайлагнана.

Read More

МУСТА Идэржавхлан, МУСТА Гэрэлчулуун нарын хамтын уран бүтээл “Андын сэтгэл” дууны клипийг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дууны хөгжмийг МУСТА С.Төрбат, шүлэгийг М.Хүрэлсүх зохиожээ.

Read More

“1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” шашин урлагийн цэнгүүн 6 сарын 15 нд Төв аймгийн Баянцогт сум, Элгэн хадны өвөрт зохион байгуулагдах гэж байна. Тус цэнгүүнийг санаачлан, зохион байгуулж буй “Монгол шүтээн” цогцолборын ажилтан Алтанхуягтай хэдэн хором ярилцлаа.

Read More

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүтсэн “Нарны жим” олон ангит уран сайхны кино өчигдөр орой нээлтээ хийлээ.
Уг киног Монгол Улсын Шадар сайд Л.Тэрбишдагвын санаачилгаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сарын дунд үеэс зураг авалтыг нь эхлүүлсэн.

Read More

Монголын рок попийн ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэйгөөр гарч ирсэн охидын хамтлаг бол яах аргагүй “Киви”. Тэд залуусын сонсох дуртай дууны уран бүтээлийг туурвисаар өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Read More

Номин буюу Наомин хэмээх тайзны нэртэй залуу уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулан, шинэ дууных нь клипийг хүргэе. Тэрээр Хөгжим Бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа юм байна.

Read More

“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний монгол дахь дэмжигчдийн уриа дууг монголын шинэ залуу хамтлаг дуучдын төлөөллүүд хамтран дуулж үзэгч сонсогчдод хүргэжээ. Уг наадмын гоё сайхныг бишрэн шүтдэг олон улс үндэстний хөгжөөн дэмжигчид өөр өөрсдийн хувилбараар энэ зун болох баяр наадмынхаа эгшиг аялгууг бүтээсээр байна.

Read More