Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд /2018.02.08/ болж өндөрлөлөө. Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон юм. Ингээд нийт санал өгсөн гишүүдийн 87.57 хувийн саналаар “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн багц зорилтыг дэвшүүлээд байсан юм.
Зохиогч: Урлаг
“Gerelt” media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл “LOVE STORY” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэ удаад тэд “Үүрдийн хайрын эрэлд” гарсан бөгөөд хариултыг нь хоёрдугаар сарын 14-нд “Univishion”, “Skymedia”, “DDISH”, “Look tv”-ээр өгөх аж. Тодруулбал, хүний сэтгэлийг юу шаналгаж, юу баярлуулдаг, хүн хүнээ хайрлахад юу чухлыг, хайрлахын тулд уучлах, тэвчих, ухаарах хэрэгтэйг энд өгүүлнэ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII их хурал өнөөдөр болж, эвлэлийн шинэ ерөнхийлөгчөө тодруулах гэж байна. Өглөө 09:00 цагт эхэлсэн тус хуралдаанд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдаж байгаа бөгөөд их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо гишүүнийхээ татварыг төлсөн байдал (2017, 2018 он), МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж оролцож ирсэн идэвх оролцоог гол шалгуур болгосон байна. Түүнчлэн их хурлын төлөөлөгч нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалалтай байхаар тогтжээ. Ийнхүү өнөөдөр зохион байгуулагдаж буй МСНЭ-ийн ээлжит XVII их хуралд дараах байдлаар төлөөлөгчийг оролцуулжээ.
Францын Везуль хотноо 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Азийн олон улсын кино наадамд Монгол Улс онцлох орноор сонгогдож, Франц Улсад суугаа Монголын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцов. Везуль хотын Азийн олон улсын кино наадам нь жил болгон зохион байгуулагддаг бөгөөд, жил бүр 30 мянга гаруй үзэгчид Франц болон Европын бусад орноос наадмыг үзэхээр ирдэг юм байна. Нийт энэ жилийн наадамд Азийн 22 орны 90 кино оролцож байгаагаас 17 нь монголын кино юм.
Умард хөршийнхөн урлаг, соёлынхондоо их элэгтэй гэдэг. Түүний нэг жишээ бол В.Высоцкийнхоо 80 насны ойг өргөн тэмдэглэж байна. Бүтэн сарын ажил өрнүүлж байгаа аж. Ерөнхийлөгч В.Путин нь Таганка театр дээр нь очиж их авьяастныг дурсан хүндэтгэл үзүүлж байх жишээтэй.
Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг. 2018 оны анхны үзэсгэлэнгээ “Монголчуудын уламжлалт сав суулга” нэртэйгээр 2-р сарын 8-аас 3-р сарын 14 хүртэл үнэ төлбөргүйгээр түмний хүртээл болгох аж.
Улсын филармонийн гоцлол дуучин, МУСТА Баяраагийн Дэлгэрбаяр сар шинийн баярыг угтан “МӨРӨӨДЛИЙН ДУУ” теле концертoo үзэгчдэдээ тун удахгүй толилуулах гэж байна. Баяраагийн Дэлгэрбаяр 2006 онд Баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33-р сургуулийг төгсөөд, Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжим бүжгийн коллежид элсэн орж Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийн удирдлага дор 2011 онд төгссөн.
