Зохиогч: Урлаг

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жилийн намар хаврын чуулганы завсарлагаар “Залуу малчдаа дэмжих аян”-ыг Монгол орны 21 аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2018 оны намрын чуулган завсарлах үеэр “Биднээс хамаарна” нэртэй Донорын аяныг 2 сарын хугацаанд Улаанбаатар хот болон дүүргүүд, хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж өнөөдөр аяны нээлтээ хийлээ.

Read More

Учир нь хэдхээн өдрийн өмнө нүүр номоор тарсан найруулагч М.Дорждэрэмтэй авахуулсан зураг бүхий түүний постоос үүдэлтэй. Тэнд “Бид тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ… Харамсалтай нь нэг нэгэндээ тийм ч их цаг, анхаарал хандуулж чадаагүй бөгөөд хайраар дутааж, гундааж байснаа ч анзааралгүй, тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ…” гэж бичсэн байв. Уншсан гэнэн нөхөд хэзээ нэгэнтээ тэдэнд хайр дурлал байгаад бүтэлгүйтэж дээ гэж “тайлна”. Харин хашир суусан зарим нь залууст /Аюуш, Дооёо/ хандаж чат бичиж шалгана. Би хоёрдугаар хэсэгт багтсан юм.

Read More

ҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.

Read More

Монгол Улс ирэх 2019 онд “Торгоны замын олон улсын загварын 7 хоног”-ийг зохион байгуулах эрхийг авчээ. Тодруулбал, БНХАУ-ын Чунчин хотод өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс 10-ны хооронд Ази тивийн загварын олимп гэгдэх “Торгоны замын загварын 7 хоног” болж, тус загварын долоо хоногт Монголын Олон улсын моделийн холбоогоор ахлуулсан баг хамт олон маш амжилттай оролцоод ирсэн байна.

Read More

Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгаснаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий. Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй. Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий.

Read More

Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны 01-р сарын 25-ны өдөр Бээжин хотноо болж өндөрлөлөө. Тус хурлыг Монгол улсын гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар даргалж, Монголын талаас Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын Залуучуудын Холбоо, Монцамэ агентлаг, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Соёлын яам, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо, Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн Ерөнхий газар, Биеийн тамирын Ерөнхий газар, Аялал жуулчлалын газар, Төрийн зөвлөлийн харьяа Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын Залуучуудын нэгдсэн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар зэрэг байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Read More

Нийслэлийн Морин Спорт, Уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн Уяачийн өдөр” ёслол хүндэтгэлийн цэнгүүнээ зохион байгуулж, Нийслэлийн Алдарт уяачид болон 2017 оны шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүдээ тодруулжээ. 01 сарын 25-ны өдөр болсон тус цэнгүүнийг НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, НМСУХ-ны нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн 200 орчим уяачид, уралдаанч хүүхдүүдийн төлөөл чуулж шилдгүүдээ тодруулсан байна.

Read More