Зохиогч: Урлаг
Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуунуудын нэг “Миний ээж тэмээчин” дууг дуучин Д.Отгонжаргал шинэчлэн дуулж дүрсжүүлжээ. Энэ дууны шүлгийг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн бичиж, аялгууг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж бичсэн билээ.
Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
Монголын Зохиолчдын Эвлэл шинэ оны эхэнд Солонгосын Чэжүгийн зохиолчид МЗЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Харин он гарсаар олон шинэ ажлын эхлэлийг тавьж гадаад дотоодын хувь хүн албан байгуллагтайхамтарч ажиллах хэд хэдэн уулзалт арга хэмжээг зохион байгуулжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг шуугиулсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө уг киног Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Тэгвэл тус киноны уран бүтээлчид дахин нэгдэж “Амьдрал” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулах гэж байна. Сонирхуулахад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амьдрал” бол “Ларьдма” киноны хоёрдугаар анги биш. Өөр нэгэн эмэгтэйн амьдралыг хүүрнэсэн тэс өөр зохиол. Хамгийн гол нь сайн уран бүтээл туурвихад л гол анхаарлаа хандуулж байна. Киногоо гарсны дараа олон улсын фестивальд сойх бодол бий” гэжээ.
Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ сарын 12-нд болно. 31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулах юм байна.
‘Гэгээн Муза’ 14 дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жилийн намар хаврын чуулганы завсарлагаар “Залуу малчдаа дэмжих аян”-ыг Монгол орны 21 аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2018 оны намрын чуулган завсарлах үеэр “Биднээс хамаарна” нэртэй Донорын аяныг 2 сарын хугацаанд Улаанбаатар хот болон дүүргүүд, хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж өнөөдөр аяны нээлтээ хийлээ.