Зохиогч: Урлаг
Хөгжмийн ертөнцийн оны шилдгүүдийг тодруулах Грэммийн шагнал гардуулах 60 дахь удаагийн ёслол Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарденд болж, саяхан өндөрлөлөө. Британийн инээдмийн жүжигчин, хөтлөгч Жеймс Гордены хөтөлсөн энэ жилийн наадамд дуучин Бруно Марс гол гурван шагналыг хүртэж, “24K Magic” цомгоороо таван шагнал хүртэв. Реппер Кендрик Ламар мөн таван цом хүртсэн байна.
Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэсэн гарчигтай бичвэр цахимаар гарч олон хүний эгдүүг өнгөрсөн онд хүргэснийг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийдөө эмэгтэй бичигчдэд ширүүлхжээ.
Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит наадам энэ сарын 26-ны өдөр боллоо. Энэ наадам Монголдоо хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн анхдугаар наадам гэдгээрээ онцлог байлаа.
Монгол ардын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг, сүрлэг алтайн оргилууд нь Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу, аман зохиол гэж хэлж болно. Монгол ардын дуу нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл ард түмнээрээ дуулагдсаар ирсэн учраас “Ардын дуу” гэж нэрлэгдсэн байдаг.
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн дөрөв дэх жилдээ болно. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
Өнгөрсөн амралтын өдөр “Синдрелла” эмнэлгийн эмчилгээндээ амжилттай нэвтрүүлээд хоёр жил гаруй болж буй “Thermoceutical” брендийн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны нээлтийн сонирхолтой өдөрлөг болж өнгөрлөө.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарлалаа.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд (2018.01.27-28) А.Хачатуряны “Спартак” балетыг тоглох гэж байна. Балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмийн хэлээр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.