ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов өөрийн “Hippo Band” хамтлагтайгаа 5 сарын 8-ны өдөр манай оронд хүрэлцэн ирлээ.
Зохиогч: Урлаг
Боловсрол суваг телевиз, Эмоци продакшны хамтын бүтээл “Гурван найз” олон ангит телевизийн уран сайхны кино Боловсрол суваг телевизээр үдэш бүр гарч байгаа. Кино уран бүтээлчид уг киноны зураг авалтаа саяхан дуусгасан байна. Найруулагчаар С.Баттулга ажиллаж, гол дүрд О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар ажиллажээ.
Амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. 13 дахь удаагийн наадмын зочин хамтлагаар пост рок урсгалаар тоглодог “Envy”, ОХУ-ын альтернатив рок чиглэлийн “Мумий Тролль” хамтлагууд ирэх юм байна.
Хятадын “Xinhua” агенлагийн мэдээлснээр Бразилийн тал ДАШТ-ийг хүртэл цэнгэлдэх хүрээлэнгүүдэд олон нийтийг хамарсан арга хэмжээ, концерт, шоу зохион байгуулахгүй байж магадгүй гэнэ. Учир нь саяхан Форталезе хотноо болсон Элтон Жоны концертыг үзэхээр олон хүн цугларсны улмаас “Кастелау” цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг гэмтээсэн аж.
Гэрэл зургийн нэг төрөл болох Artnude төрлөөр авсан монголын гэрэл зурагчдын уран бүтээлүүдээс та бүхэндээ цуврал 2-ийг хүргэж байна.
Тайчих газрын тайзны ард /+18/
Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Ангийнхаа охинтой хослон дуулж урлагийн тогоонд орж ирсэн залуу уран бүтээлчийн анхны уран бүтээл нь “Жиндээх салхигүй хорвоо”. Түүний энэхүү дуу нь хит болсноор нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа олж авах боломж нээгдсэн гэдэг. Ингээд та бүхэндээ дуучин Г.Чинболорын уран бүтээлийнхээ талаар өгүүлсэн сонирхолтой нэвтрүүлгийг хүргэж байна.
Монголын “Инди” хөгжмийн холбоо, Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран Монголын орчин үеийн хамтлагуудын цуврал тоглолт зохион байгуулж байгаа билээ.
Монголын урлагийн зөвлөл Монгол Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж тоглолт зохион байгуулахаар болжээ.
