Зохиогч: Урлаг

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ.

Read More

Зэв студийн 3 дахь богино хэмжээний кино “ҮС” нэртэй кино бэлэн болох гэж байна. Уг богино хэмжээний кинонд нэгэн залуу өөрийн уран бүтээлийн онгодоо хэрхэн олж буй тухай өгүүлэх юм. Үс гэж нэрлэсний учир нь уран бүтээлийн асар их хүчийг эмэгтэй хүн бий болгодог бөгөөд түүнд хүрэх арга зам нь үс байдаг ажээ.

Read More

ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад тууль багтсан.

Хэдэн мянган жилийн тэртээгээс үе дамжин, монгол туургатны түүх соёл, ёс заншлыг хадгалсаар ирсэн энэ үнэт өв өдгөө өвлөгчгүй шахам болж, мөхлийн ирмэгт тулсныг судлаачид ярьсаар байна.

Read More

Энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 10-ны 20.00 цагт алдарт Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black Box театрт дахин тоглоно. Энэхүү бүтээлийн тухай урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэнгийн бичсэн шүүмжийг толилуулж байна.

Read More

Драмын урлагийн шилдгийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өнөө жил 11 дэх удаагаа болох гэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хот, хөдөө, орон нутгийн 20-иод театр, продакшны 400 гаруй бүтээлээс тухайн жилийн сор болсон уран бүтээлийг шалгаруулж байсан тус наадамд өнгөрсөн жилээс олон улсын чанартай болж өргөжсөн юм. Тиймдээ ч шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Канад, Серби, Македон, Косовогийн мэргэжилтнүүд ажиллаж, гадны алдартай театр судлаач, найруулагчдын шүүлтээр өнгөрсөн жилийн шилдгүүдийг тодруулж байлаа.

Read More

Сошиаль ертөнцөөр үзэгчдийн хүртээл болдог цорын ганц нэвтрүүлэг бол NB&Sally. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор “Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа оролцжээ. Ингээд уншигч та бүхэндээ сонирхолтой, хөгжилтэй буу халалтыг хүргэж байна.

Read More