Зохиогч: Урлаг

МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн 4 орноор хийсэн айлчлал 2014 оны 4-р сарын 30-ны өдөр Малайзын Мелака хотод байрлах Дэлхийн Залуучуудын Ассемблей (ДЗА)-н төв байранд зочилсоноор өндөрлөлөө.

Read More

Классик мюзикл продакшн нь 1990-ээд оноос баруун европоос эхлэлтэй дэлхийн сонгодог зохиолыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан европын өнөө цагийн хөгжмийн театрын урсгал болох комеди мюзикл чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ. Тэрбээр 2008, 2010, 2011 онуудад орчин цагийн Европийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжилсэн театрчилсан тоглолтыг зохион байгуулсан юм.

Read More

Манай улсад музейн үзмэрийг шилэн хоргонд хадгалж хамгаалж сурталчилж ирсэн музейн уламжлалт дэглэлт, арга барил, сэтгэлгээ өөрчлөгдөж олон нийтэд шинэ мэдээлэл, мэдлэг түгээх боломж улам бүр нээгдсээр байна. Энэ нь нэг талаас, мэдээллийн эрин зууны хөгжил, техник технологийн үр дүн. Нөгөө талаас, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан хөгжиж байгаатай холбоотой юм.

Read More

Гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийн дуулж амьдруулсан олон сайхан дуу ард түмний зүрх сэтгэлд хоногшин эгшиглэж байдаг билээ. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр тэрээр жинхэнэ хит дууны эзэн болж, алдаршиж байсан билээ. Харин сар гаруйн өмнө гавьяат цолоор энгэрээ мялаагаад буй түүнд талархлын тоглолтоо хийх саналыг СТА Д.Балдан тэргүүтэй хэсэг уран бүтээлч залуус тавьжээ.

Read More

Холливудын алдартай гэр бүл болох Уилл Смитийнхний гэр бүлийн амьдрал олон нийтэд нээлттэй байдаг. Тэгвэл саяхан Уилл Смитийн 13 настай Уиллоу Смит охин нэгэн шуугиан тарив. Тэрээр өөрийн цахим хуудсандаа нэгэн залуутай их л дотно байгаа зургаа оруулсаны дараа интернэтээр бөөн шуугиан дэгдсэн байна. Харин Уиллоу Смит шуугиан гарсан даруйд энэхүү зургаа устгасан ч зарим сайтууд зургийг нь хадгалж амжсан гэнэ. Тэрээр хэвлэлүүд түүнийг найз залуугийнхаа зургийг оруулсан хэмээж байна.

Read More

Нэг хэсэг “Тийм үү, Мөн үү” гэх үгээр олны дунд алдаршсан жүжигчин бол Батаа буюу Б.Баттөмөр.

Тэрбээр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод 9 хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд өөрийгөө цагдаа болно гэж боддог байсэн гэдэг. Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-ийн босгыг алхан оржээ.

Read More