Зохиогч: Урлаг

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, залуу зураач, гэр бүлийн авьяаслаг уран бүтээлч Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын хамтарсан уран зургийн үзэсгэлэн 5 сарын 08-12 өдрүүдэд Барилгачдын талбайн баруун талын Арт хаус төвийн 3 давхарын АРТ ГАЛЕРЕЙД гарахаар болжээ.

Read More

Нэрт хөлбөмбөгч К.Роналдугийн сүйт бүсгүй, ОХУ-ын алдарт модель дэлхийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Ирина Шейк “Sports Illustrated” сэтгүүлийг чимэх аж. Харин зураг авах үйл явц папарацичдын дуранд өртжээ. Элдэв чимэглэлгүй түүний бодит төрхийг харуулсан зурагнууд өнөөдөр дэлхийн мэдээллийн бүхий л сайтуудаар дүүрэв.

Read More

Тэнгэрээс унасан чулуунууд дэлхий, хүн төрөлхтний гарал үүсэл, од гаригсын тухай “ярьж” өгдөг учраас эрдэмтэд солир гэдэг зүйлд хохойсон судалдаг. Харин хөгжим, зураг, найраг бол сэтгэл, оюунаас ургадаг болохоор хүн бүрийг хохойсуулан татдаг биз. Тэгвэл хийлийн чавхдас, төгөлдөр хуур, яруу сайхан үгс, бийр, будгийн хурим болсон уран зургийг нэгэн тэнхлэгт огтолцуулсан “солир” өчигдөр Улаанбаатар хотод “унаж”, олны сонирхлыг татлаа. Энэ бол “Аялгуут солир” үзэсгэлэн. Тэнгэрээс биш, сэтгэлээс шидэгдсэн тэр “солир” тунчиг олон өнгөтэй, олон тусгалтай, тэгээд бас этгээд янзын аялгуутай билээ.

Read More

Хэнтийн “солгой” Төмөрхуяг гэхээр монголчууд андахгүй. “Намрын дурсамж”, “Насны намар”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Хожуу хайрын дуу”, “Ухаарч амьдрах хорвоо” гээд олон арван дуунууд нь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон энэ эрхэм гавьяат цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа.

Read More

БНХАУ-ын ӨМӨЗО-нд суралцах нэг жилийн хугацаанд энэ нутгийн нэрт жүжигчин, та бидний дэлгэцийн сайн танил “Чингис хаан” киноны гол дүрийн жүжигчин Б.Басанжавыг олж уулзах, болж өгвөл ярилцлага, сурвалжлага бэлтгэж сониндоо нийтлэх нь миний нэгэн зорилт болоод байлаа. Ийнхүү эргэн тойрныхоо танил нөхөдийн дэмжлэгээр утсыг нь олж аваад түүнтэй холбогдов.

Read More

Дуулиан шуугианы эзэн дуучин Майли Сайрус өмссөн зүүсэн биеэ авч яваа байдлаараа олны анхаарлыг үргэлж татаж ядаг нэгэн. Тэрбээр аялан тоглолтынхоо үеэр долларын дүрстэй хувцас өмсөж үзэгчдийн өмнө зохисгүй аашилсан нь түүнийг Лондон хотоос хөөх шийдвэр гаргахад хүргэжээ.

Read More

Хүмүүнлэгийн үйлсэд оролцох хүсэлтэй монголын их дээд сургуулиудын төлөөлөл болсон “Бусдын төлөө–Залуусын нэгдэл” нь анхны үйл ажиллагаагаа Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуулийн хүүхдүүдэд бие сэтгэл болоод эд материалын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” хандивын тоглолтыг тавдугаар сарын 08-нд буюу өнөөдөр 18:00 цагаас “АСА Цирк”-д ганцхан зохион байгуулах гэж байна.

Read More

“Дэлхийн залуучуудын чуулган 2014” Шри ланка улсын Хамбантото олон улсын цогцолборт нээлтээ хийв. Нээлтийн ажиллагаанд дэлхийн 40 орны засгийн газрын залуучуудын сайд нар, 159 орны 1400 төлөөлөгч залуус оролцон Нэгдсэн үндэстний байгууллагын Мянганы хөгжлийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлох, эх дэлхийн олон мянган залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг тодорхойлохоор цугласан байна.

Read More