Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Өгүүллэг: Амьдар
Жүжиг

Өгүүллэг: Амьдар

Урлаг Урлаг07/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Life-is-beautiful1645689472014-05-07-17-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Би өчигдөр 4-р ангийн нэгэн хүүхэдээс зөвлөхийг хүссэн захиа авлаа.
“Би ээжийгээ баярлуулж тулд түүнд бэлэг авч өгөх гэсэн юм. Даанч надад дөнгөж 329 иэн л байгаа. Энэ мөнгөөр эмэгтэй хүнийг баярлуулхаар юу худалдаж авч болох бол?” гэсэн утгатай байлаа. Үнэндээ тэр хүүгийн ээж нь хорт хавдартай бөгөөд удаан амьдарч чадахгүй болжээ. Харин хүү энэ тухай яахин мэдэх билээ.

Өнөөдөр хүүг дагуулан их дэлгүүр дагуулан явлаа.
“Ээж хоолны дэглэм барьж байгаа юм болов уу ерөөсөө юм идэхгүй, хүчээр л инээж байгаа юм шиг харагдах юм. Тураах ямар нэг юм авч өгдөг юм билүү?”
“Гутал авдаг юм билүү, Ээжтэйгээ цуг амьтаны хүрээлэн үзэх юмсан”
“Захиа бичдэг юм билүү… ээ шараа ш дэ. Гэхдээ бичиж үзнээ, цаасан шувуу хийж байгаад дээр нь бичээд өгвөл ээж баярлана даа.”
“Цэцэг авч өгөх үү… Гэхдээ хатчихаараа өрөвдөлтэй юм чинь кактус авсан дээр юм уу..”
“Ээжийн гар хүйтэн байсан, бээлий авч өгдөг юм билүү.. Гэхдээ бээлийг чинь өвөл л өмсдөг биз дэ тэ?”
“Ээж нээрээ эртээд загасны түрс идэх юмсан гэж байсан. Миний мөнгө хүрэх болов уу..”
Хүүгийн ингэж ээжийхээ тухай ярих болгонд би нулимсаа арай ядан барьж байлаа.
“Би ер нь гутал авнаа. Ээжтэйгээ цуг янз бүрийн газараар явж үзмээр байна.”
Хүү бие засахаар явсан хойгуур нь би гутлын тасагт очиж учир байдалаа яриад гутлаа 300 иэнд зарахыг гуйлаа. Мэдээж үлдсэн мөнгийг нь би төлөх бодолтой байв. Худалдагч миний хэлсэнийг дуртайя зөвшөөрлөө.
Хүүг дагуулан гутлын тасагт очиход бүх гутал дээр “300 иэн” гэсэн шошго байрлуулсан байв. Худалдагч ийм хурдан бүгдыг амжуулсан нь гайхалтай бөгөөд баярламаар байлаа.
“Энийг авъя !” түүний сонгосон нь цагаан өсгийтэй гутал байлаа.
“Мөнгө хүрэхгүй байх гэж бодсон чинь 300 иэн яг хүрэх юм байна” хэмээн хүү инээд алдан хэллээ. Ээжийгээ очиж баярлуулна гэхээс тэсэж ядан байлаа.
“Хурдан ээжийгээ очиж баярлуулья”
Ингээд бид тэндээсээ шууд эмнэлэг явахаар боллоо.

Хүү өрөөнд оронгуутаа л
“Ээжээ би танд бэлэг авчирлаа!!” хэмээн баярлан хашгирлаа.
Ээж нь хайрцагыг онгойлгож үзээд нулимсаа барьж чадсангүй.
“Баярлалаа миний хүү. Гэхдээ ээжийгээ уучлаарай за, ээж нь одоо гутал өмсөөд гарч чадахгүй ч байж магад, бүр нас барж ч магад.”
Хүү гайхсан харцаар ээж рүүгээ хараад ингэж хэлэв:
“Бүх чадалаараа амьдарсан хүн од болдог. Бүх чадалаараа гялалзсан од хүн болж төрдөг гэж та хэлсэн шүү дэ. Хэрэвээ санаад байвал тэнгэр рүү хархад ээж минь байх юм чинь би ганцаардахгүй ээ. Гэхдээ бүх чадлаараа амьдрахгүй бол болохгүй шүү дэ, шантралгүй хичээцгээе тэгэх үү. Би таныг эдгэхээр цугтаа амьтаны хүрээлэн үзмээр байна! Таныг дандаа өмсч байхаар томыг авсан шүү хар даа”
Ээж нь нулимсаа асгаруулан хүүгээ тэврэн авлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.