Зохиогч: Урлаг

Мэргэжлийн урлагийн ууган байгууллаг Улсын Драын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд бид бүгдийн бахархал болсон долоон найруулагчийн долоон өөр жүжгийг найруулан өөрийн тайзнаа тавьж үзэгч түмэндээ өргөн барих бөгөөд энэхүү төсөл нь “Хэрээт төгөл” “Бүүвэй” зэрэг эмгэнэлт болон уянгын драмын жүжгүүдээр салхиа хагалсан бол энэ оны 04 сарын 30-наас эхлэн Люсиль Флетчер Зохиол СТА Ч.Түвшин Найруулага “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжгээр дараагийн тэсрэлтийг хийх гэж байна.

Read More

Дархан хотын “Оюутан мисс” тэмцээн өнгөрсөн 13-нд төрөлх хотноо амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан билээ. Тэрбээр 13-н жилийн дараа дахин зохиогдсон тус тэмцээнийг Нийгмийн Ардчилсан Монголын Оюутны холбоо, Тансаг мода загварын агентлагтай хамтран зохион байгуулсан юм.

Read More

Найрамдал Ротаракт Клубээс санаачлан зохион байгуулж буй Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох зорилготой Milky Way төслийн хүрээнд найруулагч Б.Чингүүн “The Family Portrait” богино хэмжээний киног бүтээжээ. Уг киног Aurora films-ын уран бүтээлчид удахгүй болох Каннын кино наадамд (Cannes Film Festival 2014) сойж байгаа юм байна.

Read More

“ETHNOSPHERE” төсөл нь хөгжим, уран зураг, хувцас загварыг нэгтгэсэн Монгол үндэстний соёл урлагийн нэгдэл юм. Уламжлалт соёлоо орчин цагийн жишигт цогц хэлбэрээр хөгжүүлэн оюуны шинэ бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэх нь төслийн зорилтуудыг нэг билээ. Цаашид “ETHNOSPHERE” төсөл Монгол Улсын уламжлалт үндэстний соёл урлагийн нэгдлийг олон улсад сурталчилан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

“ETHNOSPHERE” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу өнөөдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд дараахи гурван урлагийн төрлийг нэгтгэн хүргэнэ.

Read More

АНУ-д зохиогддог Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд 2-р байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн оюутан А.Анужин, Ж.Ариунзаяа нарт тус бүр 14 сая төгрөг, 3-р байр эзэлсэн тус коллежийн оюутан О.Сумади-Шарана, Б.Сувд, Б.Гоомаргад, М.Заяа, Н.Оргил, Г.Энхцаг нарт тус бүр 9 сая төгрөг, БНХАУ-ын Ухань хотноо зохиогддог олон улсын циркчдийн уралдаанд 3-р байр эзэлж “Хүрэл арслан” шагнал хүртсэн “Икс роузис” төвийн уран нугараач Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Г.Алтжин, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Read More

Энэ сарын 15-ны өдөр дуучин Майли Сайрус ханиадны эсрэг эм бэлдмэлээс харшил авсан тул эмнэлэгт хүргэгдсэн билээ. Бие нь бага зэрэг тавгүйрхсэн учир Сайрус өөрийн зарим нэг тоглолтуудыг цуцлахад хүрсэн аж. Арван хоног эмчилгээ хийлгэсний үр дүнд Майли бүсгүй тайзан дээр эргэн гарахад бэлэн болжээ.

Read More

Хоногт 8 цаг унтах нь тухайн өдрийг бүрэн эрч хүчээр угтахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрнээс гадна нойрны талаар хөгжилтэй бас сонирхолтой түүхүүдийн талаар хэр мэдэх вэ? Салж хагацахыг хүсэхгүй тэр сайхан шөнө дундын цагийн талаар та нартаа дуулгахаар бид юуг олсон гээч.

Read More

Иргэнээ эрхэмлэдэг нийгмийн өгөөмөр тогтолцоогоороо дэлхийд алдартай Скандинавын орнуудын нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусын таван симфони, хийлийн концертыг бүрэн хэмжээгээр анх удаа өнөөдөр эгшиглүүлэх гэж байна.

Read More