Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нойрны тухай сонирхолтой баримтууд
Дуу хөгжим

Нойрны тухай сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг26/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lack-of-sleep-leads-to-weight-gain1825082882014-04-26-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоногт 8 цаг унтах нь тухайн өдрийг бүрэн эрч хүчээр угтахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрнээс гадна нойрны талаар хөгжилтэй бас сонирхолтой түүхүүдийн талаар хэр мэдэх вэ? Салж хагацахыг хүсэхгүй тэр сайхан шөнө дундын цагийн талаар та нартаа дуулгахаар бид юуг олсон гээч.

Эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их нойр хэрэгтэй
Нойрны талаар сүүлийн 20 жил гаруй судалж байгаа ноён Жим Орнегийн хэлснээр бүсгүйчүүд эрчүүдээс 20 минут илүү унтах хэрэгтэй байдаг гэнэ. "Бүсгүйчүүд мулти-таск буюу нэг дор олон зүйлийг хийх чадвартай. Олон үйлдлийг нэг дор зэрэг хийснээр эрчүүдээс илүү тархиа сайн ашигладаг. Тийм учраас бүсгүйчүүдэд илүү их нойрны хэрэгцээ бий болдог.”

Нойронд хамгийн их нөлөөлдөг хамтлаг бол Coldplay
Унтаж чадахгүй эргэж хөрвөөгөөд хэцүү байна уу? Тэгвэл Англичуудын зөвлөгөөг аваад Coldplay хамтлагийн хэдэн дуу татаж аваарай. Насанд хүрсэн 6000 Англичуудаас авсан судалгаагаар нойронд хамгийн ихээр нөлөөлж, хурдан унтуулдаг дууны эзнээр Coldplay хамтлаг тодорчээ. Харин дараагийн байранд Alicia Keys, Mozart нар орсон байна.

Холливудын гоо сайхны нууц бол нойр
Тэдний арьсны цаанаасаа гэрэлтэн гялалзах нууц юу гээч. “Нойр” гэж тэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Пенелопе Круз нүдний доор хар зураас үүсч, арьс ядрахаас сэргийлж хоногт 14 цаг унтдаг бол Женнифер Лопез хамгийн багадаа тогтмол 9 цаг унтах нь наснаасаа залуухан эрч хүчтэй харагдахад тусалдаг тухайгаа ярьсан байдаг. Женнифер “Нойр бол миний нууц зэвсэг. Гоо сайхнаа хадгалахад хамгийн их тусалдаг 3 зүйл бол нойр, ус, маш сайн нүүр цэвэрлэгч ” гэж хэлсэн байна шүү.

Сайн нойроо авч чадвал согтох явцыг удаашруулна
Ганц хундага дарс уусны дараа дахиад ганцхан л уучихмаар санагдана. Гэхдээ болгоомжтой байгаарай, бүсгүйчүүд ээ. Энэ хэдхэн хундага дарс маргааш нь бодохыг ч хүсэхгүй байдалд оруулж мэднэ шүү. Нойр дутуу үед 3 хундага дарс хангалттай согтоодог бол сайн унтаж амарсан хүн 6 хундага дарсны ард гарахад согтолтын хэмжээ бага байдаг юм байна. Мөн согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс болоод хүний биед шингэний дутагдал үүсч, нойр хулжилтийг бий болгодог байна.

Цэцэгсийн үнэр илүү нойроо сайн авч, сайхан амрахад тусална
2007 онд The Science сэтгүүлийн судалгаагаар цэцэгний үнэрт хичээлээ хийж байгаа хүүхдийн санах ой сайжирч, унтаж байгаа хүн илүү сайхан амарч чаддагийг нотолжээ. Хэрвээ нэг л тухгүй, амарч чадахгүй байвал орны хажуугийн шүүгээн дээрээ хамгийн дуртай үнэртэй цэцгээ тавиарай. Өдөр бүр хангалттай сайн амраад байвал ой ухаан сайжирж, уур уцааргүй, тайван байхад тусалдаг. Харин цэцэг тавих боломжгүй бол лаванда эсвэл жасмины үнэртэй лаагаар орлуулаад үзээрэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.