Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
Зохиогч: Урлаг
Японы порно од асан Сора Аои саяхан хуримаа хийх болсон талаараа цахим хуудсаараа зарласан. Сора шинэ жилийн өдөр Хятадын twitter болох Weibo хуудсандаа сүйн бөгжөө харуулснаас хойш 48 цагийн дотор 830,000 like, 170,00 гаруй сэтгэгдэл авсан юм. Тэрээр гэрлэх хүнийхээ талаар “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг ойлгож хүлээж авсан хүн юм” гэж хэлсэн. Энэ зарлал Хятадын фенүүдийг нь нэлээд шуугиулаад амжсан юм. Сора Хятадын залуу интернет хэрэглэгчдийнх нь дунд алдартай болсон. Фенүүдийнх нь нэг нь “Бид таны киног үзэж өссөн. Дэмжиж ирсэн, дэмжсээр ч байх болно” гэж бичжээ. Өөр нэгэн Weibo хэрэглэгч “Та үргэлж миний гоо сайхны хатан хаан байсаар байх болно. Аз жаргал хүсье” гэжээ.
Ардын уран зохиолч Б.Лхагсүрэн гуайн бие тааруу байгаа билээ. Тэрээр Солонгос улсад 7 цагийн турш хагалгаанд орж хагалгаа амжилттай болсон юм. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Лхагсүрэн гуайд хүндэтгэл үзүүлж, Солонгосын эмнэлэгт эргэхээр очсон байна.
“Sony Pictures”-ийн уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр 90 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 27 сая ам.долларын орлого олсон бол олон улсаас олсон нийт орлого нь 667 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Харин “Dreamworks Pictures”-ийн триллер төрлийн бүтээл “The Post” кино 18.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ. “The Washington Post”, “The New York Times” сонины сэтгүүлчдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ кино ирэх гуравдугаар сард болох “Оскар”-ын наадмаас шагнал хүртэж магадгүй байгаа аж.
"Single lady's3" кинонд Хаданы дүрийг бүтээж олонд танил болсон Б.Сансармаа сошиалд идэвхитэй нэгэн. Түүний оруулж буй зурагнуудын дийлэнх хувь нь нүцгэн зургууд байдаг гэхэд хилсдэхгүй. Нэг хэсэг "Хатариш" Амараагийн найз охин гэгдэж явсан түүний фото зургуудаас хүргэе. www.seen.mn 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Энэ сарын 30-нд Францын Везуль хотод 23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадамд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болсон.Тус наадам манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн онцлон урьжээ.
