Зохиогч: Урлаг

Шинэ оны босгон дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим ахмадад орон сууцны түлхүүр гардуулав.

Read More

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Монголын Сайтын холбоо”, “Мэдээллийн Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Вэб авардс 2017” цахим салбарын тэргүүн наадмаа амжилттай зохион байгуулж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

Read More

“Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагааг энэ сарын 31-ний 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа ажээ.

Read More

Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр. Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэх, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигджээ. Мөн таван яамтай Засгийн газраа байгуулан энэ өдрөөс эхлэн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийн Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн гэдэг. Нийслэл хүүрээнд их баяр болж хүн бүрий гоё ганган, өнгөтэй өөдтэйгөө өмсөн баясан цэнгэж богдын ордны зүг харан мөргөгн сүсэглэж байсан бол хөдөө нутаг, алс хязгаарынхан ч Нийслэл хүрээний зүг харан мөргөж залбирч байсан гэдэг.

Read More

Энэ нэр хүндтэй наадамд 13 дахь жилдээ оролцож байна. “Харшийн сүлд модны наадам” жил бүр өөр өөрийн онцлогтой сайхан болдог. Энэ жилийн хувьд “Харшийн сүлд модны наадам” үлгэрийн орднуудаар зохиомж хийж, хүүхэд багачуудад их сургамжтай байдлаар найруулан тавьсан.

Read More

Монголын Хөгжмийн зохиолчдын Холбооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойдоо зориулж “ЗУУН ДАМНАСАН МОНГОЛ ХӨГЖИМ” Эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын байранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулжээ. Тус эрдэм шинжилгээний хурлыг нээж Хөгжмийн Зохиолчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Бямбабаяр үг хэлж, хурлыг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг удирдан явуулжээ.

Read More