Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Баянмонголын 50 жилийн ойн шилдэг бүтээлийн тоглолтууд эхэллээ
Нийгэм

Баянмонголын 50 жилийн ойн шилдэг бүтээлийн тоглолтууд эхэллээ

Урлаг Урлаг11/01/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
movie_swing_ticket296276112018-01-11-13-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Одоогоос 50 жилийн тэртээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болж өдгөө хагас зуун жилийн түүхтэй уран бүтээлээ туурвиж буй Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид энэ онд түүхт баярын ойгоо тэмдэглэхийн сацуу шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ. Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх гэнэ.

   James Bond 007, Rocky, Mission Impossible, Бригадаа, Шурик гэх зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах тус тоглолт 2018 оны 01 сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх аж.

  Тасалбарыг Филармонийн кассаар болон Movie swing киноны дуу, хөгжмийн тоглолт сайтаар худалдаалж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1800-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Сэтгэлд хоногшсон киноны дуу хөгжмөөр хөглөгдөж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл Филармонийн концертыг танхимыг зорихыг хүсье. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026
Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

03/11/2026

Seryoja “Хэт их хайр” уран сайхны киногоор жүжигчний дебютээ хийнэ

03/11/2026

ФОТО: “Амьтны ферм” мета драмын жүжгээс

03/11/2026

СУИС-ийн оюутнууд Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестивальд оролцоно

03/11/2026

Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

03/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.