Хүнд олон авъяас байж болно. Гэвч гоц авъяасаа нээгээгүй цагт амжилт, аз жаргалаар бүрэн дүүрэн байж чадахгүй билээ. Хүнд металлын ангийг 5- 6 жилд арай гэж төгсөөд сонинд спортын сэтгүүлчээр ажиллах, хуулийн ангийг амжилттай төгссөн хэрнээ бизнес эрхэлж байгаа залуу, эцэг эх нь эмч учраас анагаах төгсөөд багшийн ажил хийж байгаа сурган хүмүүжүүлэгч, эдийн засгийн ангийн дүүргээд телевизид амжилт гаргаж байгаа нэвтрүүлэгч… гээд олон олон жишээ байна.
Зохиогч: Урлаг
Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хамтын амьдрал эхлүүлээд багагүй хугацааг үдсэн билээ. “Бурхан надад сайхан хоолой заяасан ч үр хүүхэд хайрласангүй” хэмээн нэгэнтээ гуниглан ярьж байсан дуучин бүсгүй бие давхар болсон.
ШУТИС, ҮТДС-ийн багш, нэхмэл эдлэлийн дизайнер, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Ц.Батсайхан шавь нарын хамт “Гайхамшигт нэхмэл” үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо дэлгэн хүргэж байна. Манай улсад анх 2000 онд “Нэхмэл эдлэлийн дизайн” мэргэжлийн анги нээгдэж, одоогоор 9 төгсөлт төгсчээ.
Жүжигчин Н.Ялалт энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр найз бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэжээ.
“Нарны домог” – Монголын анхны ардын бүжгийн жүжгийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧуулгын тайзнаа 3 сарын 16-нд 15 цагт ганцхан удаа тоглогдоно.
Эх орноос минь эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил, шилээ даран ирлээ. Элэг эмтэрч, эр бие минь суларч өөрийн эрхгүй хийж байсан ажлаа орхин нэг хэсэгтээ л гэгэлзэн нулимс дуслуулаад бага боловч тайтгарсны дараа эргүүлэн залгалаа…
“Хөөмийн олон улсын симпозиум” наадмаас Гран-При шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль, ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд “Газар дэлхийн амьсгаа” олон улсын ардын хөөмийчдийн их наадмаас Гран-При шагнал тус тус хүртэж байсан Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг “Mongolian week” тоглолтоо Хонг Конг улсад 03-р сарын 17-23 -ны өдрүүдэд тоглохоор болжээ.
Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдсэн “Чонон сүлд” роман кино хэлбэрээр 2015 оны хоёрдугаар сард 3D-ээр дэлгэцнээ гарах нь ээ.
Реппер Gee “Геометр” цомгийн нээлтээ хийхээр зэхжээ. Тэрбээр энэ сарын 22-нд 15.00 цагт “Hi-Fi Mega Store”-ын доод давхарт байрлах “The Basement” арт кафед цомгоо танилцуулах юм байна. Түүний “Geeometry” цомог нийт 14 дуунаас бүтсэн бөгөөд 11 цоо шинэ дуутай гэнэ. Цомгийн үнэ 10 мянган төгрөг юм байна.
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй холбогдсон юм. Тэрбээр Бусаны олон улсын кино наадмын тэргүүн шагналт “Алсын удирдлага” киноны хөгжмийг зохиосон бөгөөд киноныхоо Монгол дахь нээлтэд оролцохоор эх орондоо ирээд байхад нь ССАЖЯ урьж Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан төрийн дээд “Алтан гадас” одонг нь гардуулж өгсөн юм. Үүнтэй холбогдуулж ярилцлага авах болзоо тогтоохоор утас руу нь залгатал Америк нисэх гээд, өөрөөр хэлбэл гэртээ харих гээд онгоцны буудалд очсон байж таараад амжаагүй юм. Ингээд өчигдөр түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
