Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эхнэртээ “Би чамд хайртай” гэж өдөрт нэг удаа боловч хэлж байгаарай
Дуу хөгжим

Эхнэртээ “Би чамд хайртай” гэж өдөрт нэг удаа боловч хэлж байгаарай

Урлаг Урлаг17/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14063885_1582232498747295_3868989413745511880_n1160249732016-08-17-13-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рэйган хүүдээ зориулан хуримынх нь өмнө бичсэн захидал.

1971 оны 6 сар. Манхэттэн эрэг, Калифорни.

"Азгүй гэрлэлт"-ийн тухай тэнэмэл яриа олон байдаг. Заримаас нь чи аль хэдийн сонссон биз. Гэвч өөр бас нэг тал бий. Хүний амьдралын хамгийн утга учир бүхий нандин харилцааг чи эхлүүлэх гэж байна. Ямар байх нь чамаас ихээхэн шалтгаалах тэр нандин харилцаа. Зарим хүн өөрийн хүслээр баахан "манаргахаа" эр хүний шинж, тийн явахыг нь гэргий нь мэдээгүй бол асуудалгүй хэмээн эндүүрэх нь бий. Үнэндээ эхнэр хүн далд зөн совингоороо нөхрийнхөө ил, далд үйлдсэн бүхнийг мэдэрч байдаг юм шүү. Тийм зүйлээс болж л гэр бүлийн харилцаа хөрч эхэлдэг. Бүхнийг өөрөө сүйтгэж хаясан атлаа болоод өнгөрсөнд эхнэрээ буруутгах эрчүүд бас бий. Физикийн нэг хууль байдаг юм. Хөдөлгөөнд чи юу оруулна, тийм үр дүн гаргаж авна гэж. Гэрлэсэн амьдралдаа өөрийгөө хагас зориулдаг хүн амьдралаасаа мөн тийм хэмжээний үр дүн хүлээн авна гэсэн үг шүү дээ. Аав нь хүүдээ захиж хэлье. Нэг бүсгүйг насан туршид нь баяр хөөрт умбуулан, чухам түүгээрээ эр хүний шинжээ харуулж явах шиг хосгүй сайхан зүйл нөхөр хүнд үгүй билээ. Хурхирахыг чинь сонсож, өвдсөн үед чинь арчилж, бохир хувцасыг чинь угааж буй ч тэр эмэгтэйд чамайг бүрэн хайрлаж, бүрэн сонгох хүртэл хугацаа байдаг юм шүү. Сэтгэлийг нь итгэлээр эзэмд. Тэгээд түүнд чи бол хайраар хөглөгдсөн гэргий хүн гэдгийг нь ямагт мэдрүүлж яваарай. Амьдралын хамгийн сайхан уянгалаг хөгжим чухам энэ үеэс эгшиглэж эхэлдэг юм. Хэрэв чи эхнэртээ үнэхээр хайртай бол хардуулах элдэв шалтгаанаас хол бай. Баяр хөөргүй гэр бүл , тийм гэр бүлийн хүмүүс ямар байдаг гэдгийг чи сайн мэднэ. Нэгэн зөв гэр бүл үүсгэх хариуцлага чиний өмнө тулгарч байна. Ажил тараад харихад цаана нь чиний хөлийн чимээг тэсэн ядан хүлээн суугаа нэгэн бүхий гэрийнхээ хаалганд дөхөн очих шиг баяр хөөр өөр хаана ч үгүй юм шүү.

 Эхнэртээ "Би чамд хайртай" гэж өдөрт нэг удаа боловч хэлж байгаарай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

18/03/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026
Дуу хөгжим Урлаг

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

18/03/2026

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.