Монголчууд дэлхийд хөл тавилаа гэж ярьдаг. Спортынхон, урлаг соёлынхонд энэ үг илүү хамааралтай байдаг. Тэд тив, дэлхийн хэмжээнд алдар цуугаа дуудуулахад Монголын нэр дэлхийд дуурьсдаг болохоор арга ч үгүй биз. Монголын гэсэн юм бүхэн дэлхийд танигдах нь таатай хэрэг. Харин энэ удаа дэлхий Монгол руу хандаж байна. Өөрөөр хэлбэл Монгол өөрөө дэлхийн дэвжээ болж байна. Тэр тусмаа Монголын хэвлэл мэдээллийн салбарт дэлхийн стандарт орж ирлээ.Сайхан мэдээ.
Зохиогч: Урлаг
Хөөрхөн монгол охид, бүсгүйчүүдийн зурагнууд цуврал 22
Шинэ оноос өмнөхөн нэгэн баяртай мэдээ дуулсан юм. Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Musica Classica ” олон улсын хөгжимчдийн XIV наадам уралдаанд Монголын залуу хөгжимчин Т.Оргилцэцэг гуравдугаар байр эзэлсэн байлаа. Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид флейт хөгжмөөр суралцаж буй түүнийг эх орондоо ирэхэд нь холбоо барьж мэдээлэл авлаа. Энэ хөгжимчин бол УДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүүгийн бага охин юм.
Монголын Зохиолчдын эвлэл 1929 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр үүсгэн байгуулагдсан билээ. Өдгөө 85 дахь жилийнхээ ойтой золгож байна. Монголын Зохиолчдын эвлэл өнгөрсөн хугацаанд оюун санааны томоохон өв болсон сэхээтнүүдийг салбараасаа төрүүлэн гаргасан юм.
Америкийн телевиз болон киноны шилдгүүдийг шалгаруулах 71 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам энэ сарын 12-нд болно. Наадамд өрсөлдөж байгаа бүтээлүүдийн нэрс тодорсон бөгөөд мөн тус наадмийн хөтлөх жүжигчдийн нэрс өнгөрсөн оны сүүлээр тодорхой болсон юм. Тэгвэл тус наадмийн тайзнаа гарч шагналыг гардуулах зарим уран бүтээлчдий нэрс тодорлоо.
Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэрээр 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг сонсогч, фенүүддээ дэлгэсээр байгаа тэд өнгөрөгч 11 сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо, үл зогсох хит дуунуудыг эгшиглүүлж, үзэгчдийн тасралтгүй үргэлжлэх алга ташилтын хамтаар үнэхээр гайхалтай тоглосон билээ.
Амьдрал, уран бүтээлээ холбоод багагүй хугацааг үдэж буй дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” нэртэй хамтарсан цомгоо гаргаж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд нээлтээ хийсэн билээ. Ард түмнийхээ дунд аялгуут сайхан уран бүтээлээрээ танигдсан учраас ийн шинэхэн цомгийнхоо дээжээс анхлан хүргэхээр шийдсэн тэдний баяр үнэхээр гайхалтай болсон гэдэг. Сонсогч фэнүүдээсээ зурагт бэлгэнд авсан дуучин хос шинэ жилийн баяраар хамгийн их эрэлттэй байсан гэсэн.
Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарсан байна. Дөрөв дэх удаагаа болох гэж буй энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болжээ. Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 онд Монгол Улсын нэр дээр бүртгэсэн байдаг аж.
Энэ өвлийн хамгийн шилдэг үзвэрүүдийн нэг энэ сарын 12-ны ням гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэж байна.
Johnnie Walker болон дэлхийн шилдэг клубуудын тоонд анх удаа Монгол улсаас элсэн орсон VLVT Members Club Opening September 2013 нь та бүхэндээ ээлжит шилдэг шоугаа толилуулж байна.
