Зохиогч: Урлаг

Та бүхнийг “Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб”-ын “ҮНЭРТНИЙ УВИДАС” анхны уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирж үнэртний ертөнцөөр аялахыг урьж байна. Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб нь үнэртэй ус цуглуулагч Н. Орчлонгийн санаачилгаар 2013 онд хоббигоо бусадтайгаа хуваалцах зорилгоор Facebook групп байгуулсан юм. Хүн бүр үнэртэй усыг сонгох таалах мэдрэмж өөр өөр байдаг.

Read More

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах наадам өчигдөр боллоо. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр уран бүтээлчдийг шалгаруулсан юм.

Read More

“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” наадмаас төрөн гарсан авьяаслаг оролцогчдын нэг рэппер А.Дөлгөөнийг таних хүн олон болжээ. Донжтой харц, эвлэгхэн яриатай түүний дуулсан “Шинэ жил”, “20 нас” зэрэг уран бүтээл нь хит болж эхэлсэн байна.

Read More

Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, залуу яруу найрагч Э.Гантулга, Г.Баяр нарын гурвалсан номын хурим энэ сарын 24-ний 12 цаг 24 минутад “Интер ном” номын их дэлгүүрт болoхоор болжээ.

Read More

Монголын Залуучуудын Холбоо 2013 онд гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Read More

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш аймгийнхаа залууст чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн оны шилдэг залуучуудыг тодруулах “ЗАЛУУ ШОНХОР” цом гардуулах шинэ жилийн баярын цэнгүүнийг 12-р сарын 18-нд Records ресторанд 18 цагаас зохион байгуулах гэж байна.

Read More

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

Read More

Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй вэбсайт 8 мөнгөн цом, нэг алтан цомын төлөө өрсөлдөнө. Энэ сайтууд бүгд Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд бөгөөд энэ жил интернетийн орчинд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан тус холбооныхны “WEB AWARDS-2013” наадам ирэх долоо хоногт болох шинэ жилүүдийн өнгийг тодорхойлох онцгой арга хэмжээ болох биз ээ.

Read More

Монголын хувцас загварын ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмсэн, шилдэг моделиудыг бэлтгэж эх орондоо болоод олон улсын тэмцээн уралдаануудад амжилтаараа ялгарч буй “АНДРА МОДЕЛЬ АГЕНТЛАГ”-ийн шилдэг хамт олны шинэ жилийн баяр гайхалтай болж өнгөрлөө.

Read More