Зохиогч: Урлаг
Монголын үзэгчдийг байлдан дагуулж буй “Зүрхний хилэн” уран сайхны кино гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудад хүрэхээр тун удахгүй явахаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Тус киноны гол дүрийг бүтээсэн “Фантастик” продакшны жүжигчид ирэх арваннэгдүгээр сард Швед, Швейцарь, Бельги, Чех, Францад суугаа монголчуудтай уулзаж, уран бүтээлээ толилуулах юм байна. Түүнчлэн Япон, Солонгос, АНУ, Австрали зэрэг улсуудын хотуудад киногоо гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Тухайлбал:
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самдандамбын Бадамхоролд Соёлын элчийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардуулав. Уртын дуучин Самдандамбын Бадамхорол нь 1998 оноос “Туурайн Төвөргөөн” хөгжмийн их наадам зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулж ирсэн туршлагатай. Тэрээр 2005 оноос ХБНГУ-ын Фрайбург хотод амьдарч байгаа бөгөөд тус хотод Монголын Соёлын төвийг хариуцан ажиллаж ирсэн юм.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Авто тээврийн салбарт олон улсын стандарт нутагшуулах, үндэсний стандарт боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний тендерийг зарласан бөгөөд тус тендерт оролцсон байгууллагуудаас “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” шалгарч “Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх” зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэгвэл 2017 оны 10 сарын 20-ны өдөр тус тендерийн захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо”-ны Тэргүүн Н.Мөнхбаясгалан нар ажлын даалгавар болон гэрээний ерөнхий нөхцөлд гарын үсэг зуржээ.
Харри Поттерын дүрээр алдаршсан 28 настай жүжигчин Дэниел Рэдклифф чармай нүцгэлжээ. Тэрбээр нүдний шилтэй жаалхүүгээс өөр дүр бүтээж чадна гэдгээ харуулахыг хүсдэг нэгэн. Дэниел 2008 онд “Эквус” жүжигт өөрийгөө арай өөрөөр харуулж чадсан гэдэг. Гэхдээ л өсвөр насны хүүхдийн дүр байжээ. Харин Харри Поттероос ялгаатай нь Дэниел уг жүжгийн зарим хэсэгт нүцгэн тоглосон байна. Тэгвэл Дэниелийн тоглосон шинэ кино “Жунгли”-гийн зураг цахимаар явах болжээ. Зураг дээр Дэниел Рэдклифф, Жоэл Жексон, Алекс Расселл нар нүцгэн байгаа юм.
Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин бол Дээгий юм. “Номин талст” хамтлагийнхаа буурийг сахиад үлдсэн дуучин Т.Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч хаана ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуулсан дуугаараа баталж чадсан.
Монголын бүх театрт сонгодог урлагийн гайхалтай тоглолтууд тайзнаа амилж “театрын улирал” эхэлж байна. Урлагийн ертөнцөд зочилсон хэн бүхний хувьд, наад захын соёл эзэмшээгүй хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсээс болж үзвэртээ сэтгэл дундуур үлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Гайхалтай хөгжмийн аялгууг сэтгэл зүрхээрээ мэдрэн таашаан сонсож байх мөчид, эсвэл драмын жүжиг, бүжгэн жүжиг, дуурьт бүхий л анхаарлаа төвлөрүүлэн үзэж байхад цаас шажигнуулан чихэр идэх, утас дуугарах, гар утсаараа чанга ярих зэрэг нь театрын акустик бүхий орчинд яг л дэргэд мэт сонстох нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Иймд үзвэр үзэж байхдаа бусдад саад болохгүйгээр биеэ зөв авч явах талаар нэгэнт тогтсон зарим ойлголтыг тоймлон хүргэе.
“Classic meets steppe” төслийн хүрээнд Берлин хотноо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгодог урлагийн тоглолт боллоо. Ашгийн бус “Classic meets steppe” сонгодог урлагийн тоглолт нь монгол, германы хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээжээс хамтран толилуулсан анхны, онцлог тоглолт юм .