Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын зургаадугаар сарын зурхай
Зурхай

Ордуудын зургаадугаар сарын зурхай

Урлаг Урлаг01/06/2026Сэтгэгдэл байхгүй17 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын зургаадугаар сарын зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ сарын эхээр аливааг хурцаар тусган авч, сөрж тэмцэлгүй тайван байвал таны ур чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Та зөн билиг болон дотоод эрч хүчээ ойлгох чадвартай байна. Нийгмийн эмзэг асуудлуудад сайн дураар туслах хүсэл төрөх байх. Өөрийнхөө ажлыг үнэлэх болон стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэгт өвөрмөц арга барил хэрэгжүүлэх нь тохиромжтой байна. Олон улс оронд болж буй өөрчлөлтөөс туршлага судлах бизнесийн үйл ажиллагаанд ашиг авчрах болно. Амьдралд тохиолдож байгаа зүйлсийн цаана юу болж байгааг олж тогтоо. Дотоод эрч хүчээ сэргээхийн тулд өөртөө цаг гарга. Сарын дунд үед од эрхсийн нөлөө таныг дотроосоо болоод гаднаасаа гэрэлтэхэд тусална. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг. Мөн зөрчил мөргөлдөөн ч үүсэх болно. Таны уян хатан чанар л тайван орчинд байх түлхүүр болно. Од эрхсийн нөлөө анзаараагүй удсан чухал зүйл байвал анхаарах цаг болсон гэж зөвлөж байна. Мөнгө төгрөгний боломж бизнес хийхэд хүрэлцээтэй бол та ажлаасаа сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс энэ үед их ажилтай байна. Төсөл төлөвлөгөө тань ашиг дагуулах ч аз туршсан үйлдэл хийхээ хойшлуул. Санхүүгийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа хойшлуулж бас судалгаагүй ажилд орохоосоо татгалз. Сарын сүүл рүү олон нийтийн төлөөх хүмүүнлэгийн үйлсэд оролцоно. Бусдын тусламжид татгалзсан хариу өгөх, амиа хичээх зан гаргах зэргийг цээрлэ. Зарим зүйлийг хэтэрхий гүнзгий хүлээн авах нь сэтгэл зүйд хүндээр тусч улмаар эрүүл мэндэд таагүй нөлөөлөхийг сана. Хэцүү гэсэн айдсаа сөрж бос. Олон зүйлд санаа зовохоо мартаад хийж байгаа зүйлдээ л бүх анхаарлаа төвлөрүүл. Та хувийн сонирхол эсвэл албан тушаалын үүрэг хариуцлагаас болоод хайртай хүмүүсээ хайхрахгүй орхисон бол одоо дутагдлаа засах цаг болжээ. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулж, хайртай хүндээ дотно ханд. Энэ үед дотно харилцаа ухаалаг бөгөөд тогтвортой байх нь сэтгэлийн цэнгэлийг авчирна.

ҮХЭР

Энэ сарын эхээр мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн зүйлд итгэх хэрэггүй. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Амар хялбар ажил ч байсан үүрэг, хариуцлагаас хэзээ ч зугтаж болохгүй. Амьдралынхаа хэнд ч ярихыг хүсдэггүй үеэ дотроо л хадгал. Зарим үед зүгээр л тэвчих хэрэгтэй болно. Хэрвээ бизнесийн хамтрагч тань итгэл алдаж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа тэдний ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Архи дарс болон хагас боловсруулсан хүнс хэрэглэхээс зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Халдварт өвчнөөс болгоомжилж, зөв дэглэмтэй байх нь чухал. Ойрын дотнын найз тань туслалцаа хүснэ. Боломжтой бол тэдэнд шаардлагатай гарсан үед нь нуруугаа харуулах хэрэггүй. Сарын дунд үед зарим хүмүүс урт хугацааны аялалд явах эсвэл олон улсын худалдаа эрхлэхийг хүсэж магадгүй. Визийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хүсэлт бүтэх хандлагатай байна. Шинэ санаачилга хэрэгжүүлэх, дэвшилтэт арга барил ашиглах зэрэг нь сайшаал хүртэх болно. Өв хөрөнгөтэй холбоотой хууль шүүхийн үйл ажиллагааг журам дүрмийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй. Хичээн ашигтай байсан ч хуулийг уландаа гишгэх аливаа саналаас татгалз. Сайн наймаа хийх, сугалаанд хожих зэргээр санхүүгийн хувьд амжилттай байна. Аз жаргалтай байдал нэмэгдэнэ. Амьдралд тохиох үйл явдал бүхэн таныг ивээх мэт үе үе санагдана. Гэвч өөрийн хүчтэй байдлаа хадгалахын тулд санхүүгээ анхаарах хэрэгтэй. Ямар ч ажил дээр санасан үр дүндээ хүрэхийн тулд өмнөхөөс илүү бүтээлч байх хэрэгтэй бололтой. Өрсөлдөөнд бууж өгч ялагдал хүлээхээс илүү хамтарч ажиллах таны байдлыг илүү дээрдүүлэх болно. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно. Сарын сүүл рүү хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөө тань хэрэгжих тааламжтай нөхцөл бүрдэж байна. Зөн билэг, мэдрэмждээ итгэн ажил хэргээ урагшлуулаарай. Хэт түрэмгий байж өөрийн дураар загнах нь зөвхөн уур хилэнг хөдөлгөн урам хугарахаас өөр үр дүнг авчрахгүй. Мөнгө санхүү болон эд материаллаг байдал чухал ч өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэт их хэрэгцээнээс татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно. Найз нөхөд эсвэл хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд үл ойлголцол үүснэ. Хэрвээ та ямар нэгэн юм нууж байгаа бол тэд нар хэзээ нэгэн цагт мэдэх учраас шударга байх хэрэгтэй. Од эрхэс таны үнэнч занг тодруулна.

ИХЭР

Энэ сарын эхээр орлогын шинэ эх үүсвэр олох санаа төрөх бололтой. Зорилгодоо хүрэхийн тулд одооноос эхлээд ажлын төлөвлөлтдөө туйлын анхааралтай, хянамгай хандах хэрэгтэй. Үйл хөдлөлөө бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөр зохицуул. Өөрийгөө эзэмдэж буй мэдрэмжид бүрэн захирагдах хэрэггүй. Үүссэн бэрхшээлүүдийг шийдэх, эргэн тойрны асуудлыг сайн тал руу нь өөрчлөх боломж олдох тул аль болох тайван байгаарай. Зарим хандлага сэтгэлээр унагана. Хуучинсаг, ёсорхог зан гаргах хэрэггүй. Мөн түрэмгий зан хүмүүсийн дургүйг хүргэх болно. Од эрхсийн чиг хандлага таны эрч хүчийг үргэлжлүүлэн сулруулж, ядаргаанд оруулж ч болох юм. Хэрэв таны анхаарал сул байгаа бол оюуны ажлаас өөр ажил сонгох нь илүү үр дүнтэй байх болно. Амар амгалан байдал эерэг өөрчлөлтүүд авчирна. Сарын дунд үед од эрхэс таны итгэл найдварыг дэмжиж байна. Тиймээс энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Танд шинийг эрэлхийлэгч санаа болон гэгээлэг бодлууд байна. Шинэ зүйл сурахад хамгийн тохиромжтой үе. Азтай боломжийг алдалгүй харж ажилла. Өөрийгөө сайн дайчилбал маш сонирхолтой санал хүлээн авах эсвэл олны анхаарал татсан хүнтэй уулзах магадлалтай байна. Хэрэв санхүүгийн асуудал анхаарал хандуулахыг шаардвал, та мэргэжлийн эсвэл өөрөөс тань илүү туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Сарын сүүл рүү оюун ухааны ажил анхаарлыг татах бөгөөд мэдлэгийн гайхамшигтай талыг мэдрэх боломж олгоно. Уран бүтээлч хүмүүс олон хүнд шинэ санаа, урам зориг хайрлана. Од эрхэс таны ажил амьдралд таатай нөлөөлнө. Эерэг энерги түгээвэл та бүхэн дотроосоо гэрэлтэнэ. Бодол санаагаа цэвэр ариун мөрөөдлөөр дүүргэ. Хайрын харилцаандаа илүү цаг зав гаргахыг хичээгээрэй. Төр нийгмийн ажил амжилттай болно. Бусдын нийгмийн асуудлыг шийдэж, тусламж үзүүлэхэд тохиромжтой. Асуудалтай шууд нүүр тулах нь хамгийн зөв арга байна. Бизнесийн асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэ.

МЭЛХИЙ

Энэ сарын эхээр од эрхэс болон нийгмийн нөлөөлөл тогтворгүй байна. Хуурмаг хандлагад өртөх магадлалтай. Нэлээд тэвчээргүй, уур уцаартай, сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Амьдралын эрч хүч их болж байгаа юм шиг мэдэрнэ. Хэдий тийм боловч хэсэгхэн зуурын үзэгдэлд хууртаж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдийн сургалттай холбоотой төлбөрийг төлөх шаардлагатай байгаа тул хичээнэ. Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа хариуцлагатай байхыг шаардана. Хайр дурлалын шинэ харилцаа тогтоох гэж яарах хэрэггүй. Сарын дунд үед од эрхсийн нөлөөгөөр танд хийсвэр бодлууд төрөх ч зарим зүйлийг нь яагаад туршаад үзэж болохгүй гэж. Нөлөө бүхий хүмүүстэй танилцсанаар тэд танд яаж амжилт олох талаар зөвлөгөө өгч магадгүй. Амжилтгүй байдлаа хичээл зүтгэлээр сайжруулахыг хичээ. Өнгөрсөндөө судалгаа дүгнэлт хийж, хичээл зүтгэл гаргавал танд бүтээлч шийдлүүд олдох болно. Таны бизнесийн үйл ажиллагаанд бусдыг дарамтлах, хууль бус үйлдэл хийх зэрэг нь хориотой байх хэрэгтэй. Ашиг хонжоо харсан холбоо харилцаа үүсгэсэн бол удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Буруу сонголт хийвэл хэцүү ирээдүйтэй тулгарна. Гэхдээ хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэггүй. Буруу хүмүүсийн нөлөөнд авталгүй, шийдвэрээ өөрөө гарга. Сарын сүүл рүү од эрхэс таны мэдрэмжид сайнаар нөлөөлнө. Үзэл бодлоо хамгаалахын тулд шүүмжлэлд өртөх болно. Стресстэй нөхцөл байдал нь танаас мэдрэмжтэй байхыг шаардана. Ашигтай бизнес, гэрээ хэлцэл хийх боломжийг зөв ашиглавал амжилт хүлээж байна. Онцгой үйл явдал болохгүй ч шинэ ажил эхлэхгүй бол харамсана. Хамт олны дунд төөрөгдөл үүсэж хүмүүс чамайг буруутгах үед хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Стресс ядаргаа танд удаан нөлөөлөх нь ажил мэргэжилд тулгамдсан асуудал үүсгэх шалтгаан болно гэдгийг анхаар. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Зарим хүмүүс хайрын романсын эхлэх бололтой. Хосуудад хоёулхнаа хамт байх газар хэрэг болж магадгүй. Ер бусын зүйлд дуртай хүмүүс хайр дурлалынхаа нэгэн хэвийн тогтуун байдлыг эвдэж, сэтгэлээ хөдөлгөхийг хүснэ.

АРСЛАН

Энэ сарын эхээр урам зориг нэмэгдэж, шинэ санаа ундрах боловч хийсвэр үзэл бодол болон хэтэрхий сайхан төсөөлөлдөө автаж болохгүй. Бусдын сайхан саналыг хүлээн авахыг од эрхэс зөвлөж байна. Од эрхсийн нөлөөгөөр хувийн амьдралдаа өөрчлөлт хийвэл үр дүнтэй байх болно. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Эрч хүч нэмэгдэх хэдий ч нөөц бололцоогоо хэтрүүлэх хэрэггүй. Эрч хүчээ бүтэлгүй зүйл үрэх магадлалтай. Алдагдалд орж болзошгүй үйлдлээс зайлсхий. Танаас ихээхэн оюун санааны болон биеийн эрч хүч шаардсан зүйл бүү хий. Сарын дунд үед дотоод сэтгэлээ сонсож, зөн билгээ дагахад алдахгүй. Од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Од эрхсийн байрлал сайнаар нөлөөлж байгаа учир бүх ажил хэрэг бүтэх болно. Биеийн хүч чадал онцгой сайн байх болно. Дээд албан тушаалтан болон дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тааламжтай байна. Ганц бие хүмүүс хүсэл мөрөөдлөө холоос хайх хэрэггүй. Ойр хавьд чинь заяаны хань байгаа гэдэгт итгэ. Сарын сүүл рүү таагүй нөхцөл байдлын бүрдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой ажиллаарай. Анхаарлаа сулруулж өчүүхэн зүйлийг ч хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Хайхрамжгүй хийсэн зүйл ирээдүйд танд томоохон алдагдлыг авч ирж мэдэх юм. Шинээр ажил хэргийг эхлүүлэхийн өмнө хийж дуусгаагүй хуучин ажлаа дуусгахыг хичээгээрэй. Одоо байгаа байр сууриа бэхжүүлэх тал дээр арга хэмжээ авахыг зөвлөж байна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайн тооцоол. Арилжаа наймааны үйл ажиллагаа болон ажил хэргийн уулзалт бэрхшээлтэй тулгарах төлөвтэй. Амьдралыг өөр нүдээр харах боломж гарна. Аль болох цагийг сайн ашиглан ажил амралтыг зөв хослуулбал амьдралын сайн сайхныг мэдэрч чадна.

ОХИН

Энэ сарын эхээр нэгэн хэвийн амьдралын хэв маягаас салж, амьдралдаа амт нэмэх ямар нэгэн зүйл хийх гэж оролд. Гэхдээ гэнэтийн өөрчлөлтүүд болон үйл явдлын эргэлтүүд танд хэт их төвөг болохгүй байхаар зохицуул. Сэтгэл санаа тогтворгүй байх хэдий ч та санхүүгийн байдлаа дээшлүүлэх алхам хийж чадна. Харин гэнэтийн хэрэгцээ шаардлагад сандарч, сэтгэлийн хөөрлөөр мөнгө үрэхээс зайлсхий. Шинэ зүйл сурч мэдэх хүсэл оргилно. Хосуудын хувьд романтик харьцаа таатай хэвээр байх болно. Харин ганц бие хүмүүст найзаараа дамжуулан зохион байгуулсан болзоо нь амжилт авчирч магадгүй. Эрүүл мэндээ сайн анхаарч, чанартай хоол унд идэж, эрч хүчээ сэлбэ. Идэвхтэй амралтаар дотоод эрч хүчээ сэргээ. Аялал зугаалгаар явах, олныг хамарсан арга хэмжээнд оролцох зэрэг нь танд ажлаа түр мартах боломж өгнө. Сарын дунд үед чухал ажлын гол үүрэг хүлээсэн хүмүүс ачаалал ихтэй байна. Хуурамч хандлагууд нь мэргэжлийн чармайлтаас боломжийг олж авах мөн санхүүтэй холбогдоход хүчтэй нөлөөлнө. Адал явдалтай түүх, хэтрүүлсэн шаардлага нь үймээн будилаан авчрах төлөвтэй байна. Ойр тойрноос санаанаас зохиосон зүйл худлаа яриа гаргаж магадгүй. Тиймээс сэрэмжтэй байгаарай. Таны эмх замбараагүй байдал нь ажлын төлөвлөгөөг нурааж магадгүй. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Сарын сүүл рүү сэтгэл хөөрөл их байна. Сэтгэл санаа тогтворгүй болох тул санхүүгийн асуудалд хүлээцтэй ханд. Ганц бие хүмүүс насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байна. Хэрвээ та гэр бүлтэй болоход бэлэн байгаа бол өөрөө шийдвэр гарга. Зарим үед гэнэтийн боломж орж ирнэ. Гэхдээ хуурамч мэдээлэл ирэх, хоосон мөрөөдөл төрөх зэрэг тохиож болзошгүй. Адал явдлаар дүүрэн байх нь зарим үед үзэл бодлоосоо ухрах хандлага төрүүлнэ. Ертөнцийг үзэх үзэл эсвэл баримталдаг зарчмаасаа бага зэрэг хазайх хэрэг гарч болзошгүй. Сонор сэрэмжээ дээшлүүл.

ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр нөхцөл байдал таныг нэлээд дарамтад оруулна. Бодол санаа тогтворгүй байгаа тул том зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Дархлаа сулрах үе тул аль болох стресст орохгүй бай. Олон улсын хэмжээнд болох үйл явдал эсвэл гэнэтийн өөрчлөлт амьдрал ахуйд чинь далдуур нөлөөлөх байдал гүнзгийрч байна. Сонор соргог байгаарай. Та зөн билэг, совин мөрөөдөлдөө хөтлөгдвөл илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Хайр сэтгэлийн харьцаа амжилттай байна. Гэр бүлдээ анхаар. Чөлөөт цаг гарвал сайн амрахаа бүү мартаарай. Сарын дунд үед амьдралын эрч хүч өсөх тул таагүй явдал учирсан ч өөрийгөө оргилд байхыг мэдрэх болно. Энэ цаг үед таны ур чадвар бүх л зүйл дээр их тус дэм болох болно. Болж байгаа үйл явдлууд танд шинэ ажил мэргэжлийн өсөлт авчрах буюу эсвэл танд өөр нэг явах жим гаргаж өгч болох юм. Найз нөхдийн болон ажил хэргийн харилцаанд тааламжтай үе ирнэ. Эмхэлж цэгцлэх болон нарийн чимхлүүр ажилд ойрын хүний тусламжийг авах хэрэгтэй болно. Өөрийн мэдлэгийн цар хүрээндээ тохируулан цалин тэтгэмж өндөртэй тав тухтай шинэ ажил төрөл хайх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах нь чухал. Танд огт мэдэгдэхгүйгээр хамт олны дунд бүхий л төрлийн адал явдал өрнөж байж магадгүй. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд чинь сайжирч ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Сарын сүүл рүү бизнесийн шинэ түншлэл байгуулах бол цаашид гарах саад бэрхшээлийг сайн тооцоолохыг од эрхэс анхааруулж байна. Мөн өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаа нэмэхийг хүсэж байгаа бол сонирхолтой бөгөөд үр дүн сайтай сургалтуудыг судлах хэрэгтэй. Үйл ажиллагаа доголдох тул аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хамтарсан төсөлд ажиллахдаа хувь нийлүүлсэн хамтран ажиллагчидтайгаа харилцаа муудах бололтой. Амьдралын хэв маяг нэгэн хэвийн байдалд байгаа бол түүнийгээ өөрчлөх боломж олдох байх. Энэ байдал таны амьдралд аз жаргалыг бий болгоно.

ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр сүсэг бишрэл сэтгэл зүйн эмчилгээ болж стрессийг тань тайлах болно. Бясалгал хийж бие сэтгэлээ ариусган, толгойдоо орсон олон дэмий бодлыг цэвэрлэ. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх эсвэл нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарах үе бололтой. Ойрын хүмүүстэйгээ зөрчилдөж маргалдаж мэдэхээр байна. Ажил албаны ачааллаас болон ойр дотно хүмүүс тань урам хугарна. Тодорхойгүй чиг хандлага өмнөхөөсөө илүү гадагшаа чиглэх болно. Уран бүтээлч хүмүүсийн ярилцлага, танилцуулга олон нийтэд хүрч чадах бөгөөд тэдний юу сонсох, харах гэснийг нь зөн совингоороо мэдэрнэ. Бүтээлч үйл хий. Сэтгэл санааныхаа хөөрлийг хяна. Таны бүх үйлдэл төгс байх албагүй. Гол зүйлдээ л анхаарлаа хандуул. Сарын дунд үед хэтэрхий бусдын хараат байвал төлөвлөгөө нурна гэдгээ санаарай. Бие даан ажиллаж төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэж байвал сэтгэл санаа өөдрөг байх болно. Аливаа учрал тохиолд тайван хандаж, ямар нэгэн өвөрмөц зүйл сэдэх хэрэггүй. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг хандлага орж ирнэ. Хамт олны ажил бүтэмжтэй байх болно. Нийгмийн шинэ харилцаанд орвол зарим нэгэн шинэ сонирхолтой найз нөхөд таныг хүлээж байна. Таны авьяас чадварыг шаардсан ажлын саналыг хүлээж ав. Сарын сүүл рүү хариуцлагатай алба хашдаг хүмүүс зөвхөн удирдах бус хамт олныг нэгтгэх, зорилгынхоо төлөө бат бөх зогсох зэрэг чадвартай байх шаардлагатай тулгарна. Өмнөх амлалтаа биелүүлээгүйгээс хамт олон эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй. Хэрэв та бодолтой, болгоомжтой байж чадах юм бол бүх зүйл эв зүйгээр шийдэгдэнэ. Мэргэжлийн хандлага сайн байх тул чухал үүрэг хүлээхээс бүү эмээ. Хайр дурлалын харилцаа сайнтай муутай аль алинтай нь тулгарах бөгөөд энэ нь уг харилцааны үнэ цэнийг зөв тодорхойлоход тусална. Өөрийн үнэт зүйлээ зарим нэг буруу зуршлаасаа татгалзаж байж хадгалж үлдэхийг ухаарна. Таны санхүүгийн байдал боломжийн сайн байсан ч хэт их мөнгө үрэхээс сэргийл.

НУМ

Энэ сарын эхээр бизнес үйл ажиллагаа удаашрах тул орлогын өөр эх үүсгэвэр хайна. Улс төр, нийгмийн байдал сонирхол татам болж, ажлын хөлсөө нэмэх шаардлага үүсэх бололтой. Энэ үед санхүүгийн асуудалд маш болгоомжтой шийдвэр хэрэгтэй. Уян хатан байвал түншлэл болон холбоо харилцааны асуудал сайн байх бөгөөд хуулийн асуудлууд дэмжигдэх боломжтой. Нийгмийн эмзэг асуудлыг шийдэх үйл ажиллагаанд нэгдэх тухай бод. Эргэн тойрноо сайн мэдэрч, сонирхолтой амьдарч, мөрөөдлөө хэсэг ч болтугай биелүүлэхийг хичээ. Ойр дотнын хүмүүстээ өөрийнхөөрөө байх боломж өг. Эрүүл мэндийнхээ төлөө зарим зүйлийг тэвчих хэрэг гарна. Хоолны дэглэмдээ анхаарч, хэт их идэхээс сэргийл. Сайн унтаж амарч, иог бясалгал хийх нь танд тустай. Сарын дунд үед төлөвлөгдөөгүй зарлага болон дэмий зугаа цэнгэлийн арга хэмжээнд хязгаарлалт хий. Зам дээр гэнэтийн саад гарах тул үнэнч байдал чухал гэдгийг сана. Зөн билиг таны бодлыг хурцалж сэрэмжтэй байлгах болно. Өөрийнхөө зөн билигт итгэвэл буруу алхам хийхгүй байх болно. Мэдээлэл технологийн салбарт амжилт олох боломж гарч ирнэ. Буруу зуршлаа өөрчилж, өөртөө шинэ сорилтуудыг хайж эхэл. Таны ертөнцийг үзэх үзлээс өөр хэн нэгэнтэй учирч магадгүй. Таны хурц үг шулуун шударга байдал өөрийнхөөрөө зан чанар тэдний дургүйцлийг төрүүлж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэх юм. Бодит байдал зарим зайлшгүй хийх зүйлсийг шаардах учир нөхцөл байдал буруу тийш өөрчлөгдөхөөс сэргийл. Гэнэтийн аз завшаан эсвэл азтай хожил таны байр суурийг нэмэгдүүлж магадгүй. Харин нууцлаг дурлалын харилцаад анхааралтай ханд. Сарын сүүл рүү өөрийн ур чадвараа бусдад харуулах боломж олдоно. Олон нийттэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцож, зөв сонголт хийх хэрэгтэй. Хамт олны уулзалт сэтгэлд чинь таатай байх болно. Үйл ажиллагаа ил тод байх нь чухал. Таны бие даасан байдал бүгдэд хүчтэй нөлөөлж, таны хэм хэмжээнд хүрэхийг эрмэлзэгчдийн атаархлыг хөдөлгөнө. Гэнэтийн нөхцөл байдал сайн үр дүн авчрахгүй тул үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Хэт их ажиллаж, ядрахаас сэргийл.

МАТАР

Энэ сарын эхээр түншлэлийн харилцаанд хуулийн асуудлыг их анхаарах хэрэгтэй болно. Буруу мэдээллээр шийдвэр гаргаж мэдэх юм. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах нь хуулийн асуудал таны талд эргэх эсэхээс хамаарч байна. Тэвчээртэй, зоригтой байж дэмий зүйлд мөнгө үрэхгүй байх нь санхүүгээ аврах гарц байна. Шийдвэртэй байдал ба шургуу зан тань гэрэлтэх ба анхаарлаа төвлөрүүлэх, нөхцөл байдалд дасан зохицох чадвар мөн адил тод харагдана. Хүлээцтэй зан болон хяналттай төлөвлөгөө таны өмнө шинэ боломж нээнэ. Энэ цаг үед романтик харилцаа холбоотой учирч болох ба энэ нь хамгийн сонирхолтой учрал болох юм. Сарын дунд үед од эрхэс таны бүтээлч байдал болон урам зоригийг нэмэгдүүлэх болно. Уран бүтээлч хүмүүс цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Сэтгэл хөдлөлөө өвөрмөц өнгө будгаар илэрхийлж болно. Нэг их мөнгө үрэхгүйгээр адал явдалтай бай. Хэрвээ та ямар нэгэн хэрэгцээтэй эд зүйлээ авах хангалттай мөнгө байхгүй байгаа бол төлөвлөгөөгөө өөрчлөх нь хамгийн зөв арга байна. Шашны эсвэл улс төрийн маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай. Төсөөлөл болон зөн билэг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь аль нь бодит болохыг шийдэхэд хүндрэл учруулна. Сарын сүүл рүү шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай бөгөөд өөрийн хүрээнд зөв харилцаатай хүмүүсийг нэмж оруул. Таны ашиг сонирхол нийцэх хөрөнгө оруулалтаар санхүүгээ өсгөх зүйлийг оролдоорой. Гэнэтийн өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барьж, албан тушаал дэвших эсвэл шинэ хариуцлага үүрүүлэх болно. Сонирхолтой санал санаачилга гаргавал та анхааралд өртөнө. Олдсон боломжийг алдахгүй байх нь чухал үе. Хайрын харилцаанд болгоомжтой ханд. Шинэ амрагийн холбоонд та их цагийг зарах болно. Зарим хүмүүс хайраас болж бусад юманд харалган хандаж магадгүй. Олон зүйлс таны сэтгэлийг татах учир сонголт хийхэд амаргүй байх болно. Ажил хэрэгч хандлагаа алдахгүй байвал удаан хугацаанд хүсэж явсан зүйл тань биеллээ олох л болно. Тэгвэл таны сэтгэлийг зовоох зүйл багасах болно. Удахгүй санаанд оромгүй ахиц дэвшилт танд мэдрэгдэх болно.

ХУМХ

Энэ сарын эхээр олон нийтийн үйл ажиллагаа эсвэл томоохон аж ахуйн ажил хариуцаж ажиллах нь үр ашигтай байна. Бичиг баримт болон эд хөрөнгөө сайн хямгад. Өр зээл хэтрэхгүй байх тал дээр анхаар. Бизнес хийдэг хүмүүс маш сайн сонгох чадвартай, юмны үнэ цэнийг мэдэх нь чухал байна. Амархан өөрчилж чадахгүй шийдвэр гаргахаасаа өмнө бүх зүйлийг нарийн мэдэх болтол хүлээх хэрэгтэй. Урлагийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэн үзэх нь цагийг сайхан өнгөрүүлэх зөв сонголт болно. Ойр дотнын хүмүүсээ халамжлах нь сайн үр нөлөөтэй байна. Хайр дурлал болон найз нөхөрлөлөөс сайхан мэдрэмж цаг хором бүрд урссаар л байх болно. Од эрхсийн нөлөөгөөр та хүчтэй мэдрэмжтэй байна. Таны эрч хүч ихсэх тул ажиллагаа ихтэй зүйлийг ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Сарын дунд үед тогтворгүй байдлаа хянахгүй бол таагүй үйл явдал таны хаа сайгүй гарахаар байна. Од эрхсийн хөдөлгөөн хувийн зан чанар, төрх байдлыг олны анхаарлын төвд байлгана. Хүнд сорилт болон гэнэтийн саад тотгор таныг зорилгоос тань хазайлгасан бол сонор сэрэмжтэй байгаарай. Аливаа дүгнэлтэн дээр тулгуурлан хүнд шийдвэрийг гаргахад хэцүү байх болно. Гэнэтийн санал хүсэлт хүлээн авах бөгөөд тооцоолоогүй худалдан авалт хийх нь мөнгөө дэмий үрсэн үйлдэл болох магадлалтай. Харин та ажилдаа туслах хүн хайж байгаа бол мэргэжлийн байгууллагуудад хандаад үзээрэй. Сарын сүүл рүү хамт олонтойгоо харилцахад сэтгэл хөдлөлийн хязгаарыг даван гарч, зөвшилцөлд хүрэхэд хэцүү байх болно. Бусдад тусалж, дэмжихийн тулд та илүү нээлттэй бай. Асуудлыг шийдэх, хэлэлцээр хийхдээ итгэлтэй бай. Танд тусламж хэрэгтэй үед ч хэрэгтэй хүмүүс хажууд тань байх болно. Хэзээ нэг өдөр хүргэсэн тус эргээд танд хэрэг болно. Нууцлаг адал явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Хэрвээ өмнөх алдаагаа мартаагүй байгаа бол зөв зам олохыг хичээх хэрэгтэй болно. Хэрэв чухал үүрэг даалгавар биелүүлж байгаа бол болгоомжтой байгаарай. Хосуудын маргаан хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж мэдэх тул өршөөл уучлалыг урьтал болгоорой. Өөрийн амьдралын хэв маягт анхаарал хандуул. Зөв хооллож, хэрхэн эрүүл амьдрах талаар судал.

ЗАГАС

Энэ сарын эхээр хөрөнгө мөнгөө аюулгүй газар байлгах талаар санаа тавих хэрэгтэй бөгөөд одоо мөнгөө өсгөхийн тулд аз туршсан зүйл бүү хий. Сайн мэдэхгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачилга гаргаж учрыг нь түргэн ол. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрөх магадлалтай. Биеэ тоосон байдал ойр дотнын холбоог хүчгүй болгох магадгүй. Асуудал үүсвэл та сэтгэлээ уудлан хуваалцаж, ний нуугүй ярилцвал байдал нааштай эргэнэ. Хүний тусыг марталгүй хэрэгтэй үед нь буцаад тусламжийн гараа сунгах хэрэгтэй. Олон нийтийн ажилд оролцож, санаа нийлэх хүмүүстэй цагийг өнгөрөөх нь илүү эерэг байдлыг танд авчрах болно. Таны нэр хүнд өсөж, сэтгэл хөдөлгөм урилгууд ирэх болно. Тусламж дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө хэрэгтэй болно. Таны гэр бүлд байсан асуудлууд алга болж харилцааны өнгө аясыг өөрчилнө. Сарын дунд үед зарим нөхцөл байдалд дасан зохицохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралд гарах таамаглашгүй гэнэтийн зүйлс таны өгсөх, дэвжих замыг засах магадлалтай. Од эрхсийн байршил таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Бизнес түншлэлд таны ажил хэрэгт ухаалаг хандах байдал, асуудлыг хялбархан шийдэх чанар сайн нөлөө үзүүлнэ. Од эрхсийн эерэг нөлөөг өөрийн дотоод авьяас чадвараа нээн илэрхийлэхэд, нөөц бололцоогоо гадагшлуулахад зориул. Од эрхэс таны бүтээлч чанарыг өсөн нэмэгдүүлснээр харилцаа холбоогоо бэхжүүлж, албан тушаалын шат ахиж эсвэл авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чадна. Сарын сүүл рүү амьдралын хэв маягаа өөрчлөхийн хүсэж байгаа бол зоригтой шийдэл тус болно. Бизнес харилцаандаа ихээхэн анхаарал хандуулж, түнштэйгээ үзэл бодол үнэхээр нэгдэж чадаж байгаа эсэхийг олж мэд. Азтай учрал таныг хүлээж байгааг од эрхэс зөгнөж байна. Хайрын нууцхан болзоо таатай байх болно. Хайр дурлалын болон хувийн амьдрал идэвхтэй бус санагдах ч элдэв адал явдал хүндрэл авчирч л магадгүй. Ахуй амьдралын талаар мэдлэгтэй хүмүүстэй найзалж байж таны амьдрах ухаан болон бусдыг хайрлах сэтгэл нэмэгдэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

25/05/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

11/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын зургаадугаар сарын зурхай

01/06/2026

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.