Зохиогч: Урлаг

Испанийн Барселон хотод энэ сарын 8-наас 13-ны өдрүүдэд болох “Каса Азийн кино фестиваль”-д анх удаа Монголын таван уран сайхны кино гарах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуудагдаж буй уг фестивальд Монгол Улс 10 гаруй уран сайхны кино илгээжээ. Үүнээс Монголдоо саяхан нээлтээ хийсэн, Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан “Чингисийн хүүхдүүд”, Франц улсад зохион байгуулагдсан “Нэг улсаас нэг кино” наадмаас “Олны таашаалд нийцсэн Гран при”, Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн “Ээж” кино болон “Рэкет”, “ТҮЦ-ний охид”, “Өвлийн тууж” уран сайхны кино сонгогдсон байна.

Read More

Монгол Улсын соёлын өдрүүд 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо. Мөн Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, тус холбооны тэргүүлэгчид болон Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Дундговь аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцож байна.

Read More

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын хамт олон Монгол ардын үлгэр домог, өнчин цагаан ботго хэмээх уртын дуу, ингэнд ботго авахуулах эртний монгол уламжлалыг харуулсан 2017 оны хүүхдийн шинэ уран бүтээл “Ижил хоёр ботго” дуулалт бүжгэн жүжгийг ирэх сарын 03-нд үзэгчдэд өргөн барихад бэлэн болжээ. Энэхүү бүтээл нь хүүхэд багачуудад монгол өв уламжлалаа таниулах, ёс заншлаа дээдлэх, байгаль дэлхий ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг төлөвшүүлэх ач холбогдолтойгэдгийг уран бүтээлчид хэлж байв.

Read More

Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ ирэх сарын 04-05-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно. Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвөл адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан үлдэх, тухайн орон нутгийн адуучдын авьяас чадварыг алдаршуулах зэрэг чухал ач холбогдолтой юм. 2015 оноос “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан жил бүр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2000 адуу нэг дор цуглах юм. Мөн ӨМӨЗО-ны таван адуучин оролцох гэж буй нь энэ жилийн “Талын түмэн адуу” арга хэмжээны онцлог болж буйг зохион байгуулагчид хэллээ.

Read More

Соёл, урлагийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх удаагийн уралдааныг 4-н төрлөөр зарласан бөгөөд уралдаанд Монгол улсын 8-н аймаг, нийслэлийн харъяаны 13-70 насны уран бүтээлчид оролцсон ба драмын жүжгийн төрөлд 23, дуулалт жүжгийн төрөлд 16, бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 20, олон ангит уран сайхны киноны төрөлд 4 нийт 56 зохиол ирсэн юм.

Read More

Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт ирэх сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно. Уг тоглолтын талаар Б.Шарав гуайн дүү Б.Уянгаас тодруулахад “Үндэсний их театрын уран бүтээлчид өмнө нь “Сэрсэн тал 30” уран бүтээлийн тоглолт хийж байсан. Энэхүү тоглолтоо энэ жил 11 дүгээр сарын 13-нд Б.Шарав ахын 65 насны төрсөн өдрөөр тоглох гэж байна. Ах маань энэ сарын эхээр Бээжингийн эмнэлгээс гарч, эх орондоо ирээд, химийн эмчилгээгээ хийлгэж байна. Биеийнх нь байдал харьцангуй сайжирч байгаа” гэсэн юм.

Read More

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Япон Улсын иргэн Каваүчи Широд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажил үйлсэд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж ирсэн.

Read More

Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Краков дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын санаачилгаар энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Краков хотод байнгын ажиллагаатай Монголын Соёлын төв үүдээ нээлээ. Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ-ны төлөөлөл, Өргөмжит консул Ц.Уртнасан болон Малопольска муж, Краков хотын удирдлага, хотын Боловсрол, соёлын газрын төлөөлөл, Краковт суугаа гадаад орны Өргөмжит консулууд, Краковт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монгол иргэд өргөнөөр оролцов.

Read More

Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах ажлыг 2017 оны 11-12 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулж музейдээс 2017 онд худалдан авах үзмэрийн санал, холбогдох баримт бичиг, гэрэл зургийг хүлээн авч нэгтгэв.

Read More