BLUEMOON арт галерейгаас монголд анх удаа монголын мастер зураачдын богино хугацаанд натюморт зурах MASTER SHOW 2013 оны 11 сарын 23-ны 14:00-18:00 цагийн хооронд зохион байгууллаа.
Зохиогч: Урлаг
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Урлагийн мастеруудын нэгдсэн тоглолт” 2013 оны 11-р сарын 29-ны 18 цагаас хуучнаар “Залуучуудын соёлын төвд” тоглогдох гэж байна.
Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг “Монгол бахархлын өдөр”-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон. Тэрээр “Улаанбаатарын үдэш” шинэ жилийн шоу тоглолтоо 2013 оны 11 сарын 30 -нд 19 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Монголын томоохон группуудын нэг “Алтан Жолоо Групп”-ын охин компани болох “САНСАР ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ”-ний хамт олон 11 сарын 24-ны бэлэгт сайн өдөр Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороололд “САНСАР МАРТ” хэмээх шинэ салбараа нээлээ. Нээлтийн өдөр тус сүлжээ дэлгүүрийн үнэн ч худалдан авагч, хэрэглэгчдийн төлөөлөл болсон маш олон хүн цуглаж шинэ салбарын нээлтэнд оролцсон нь тус хамт олны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнгээс гадна хэрэглэгчдийн хүсч байсан хүлээлтэнд бүрэн нийцсэн худалдааны төв нээгдсэнтэй холбоотой юм.
Эдгээр жижигхэн гэмээр алхмууд машиныг чинь хурдан явуулж түгжрэлийг багасгана гэж амлахгүй. Харин чамайг илүү сайхан харилцаа руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.
Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Freezone” хамтлаг хэсэг хугацаанд нам жим байсан билээ. Тэгвэл өнгөрөгч сард болсон МУУГЗ Ц.Чулуунбатын “Содон аялгуу” тоглолтын үеэр бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч ирэн үзэгчдийг шуугиулаад, эргэн нэгдэж уран бүтээлдээ орсноо зарлаж сюрприз барьсан тэд тоглолтынхоо товыг дуулгалаа. Ийнхүү залуучуудын хүсэн хүлээж байсан эрхэм уран бүтээлчид маань ирэх 12 сарын 7-ны өдөр “Хотын хэмнэл” нэртэй тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулсан тоглохоор болжээ.
Empire сэтгүүл өнөө үеийн хамгийн дур булаам эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна. Ингэхийн тулд уншигчдын дунд санал асуулга явуулжээ.
“Боролдой” студийн үүсгэн байгуулсан “Black box” театр гурван жилийн ойгоо угтан театрын урлагийг шинэ төвшинд гаргаж ирэх зорилгоор Элит театр болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сонгомол 14 жүжиг тавихаар төлөвлөсөн ба нээлт болгон Японы нэрт зохиолч Рюнэско Акутагавагийн “Ширэнгэд” жүжгийг С.Мягмар, Олег Юмов нарын найруулгаар өнгөрөгч баасан гаригт примьер болгон тавьж сонирхууллаа.
ҮДБЭЧуулгын 64 дэх жилийн нээлтэнд зориулсан “ГУРВАН ЦАГИЙН ОРЧИЛ” шилдэг дууны дээжис тоглолт 11-р сарын 27, 28, 29-ны 19:00 цагаас тоглогдох гэж байна.
