Зохиогч: Урлаг

Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд элдэв гоёл чимэглэл, хурц тод өнгө гэхээс илүүтэй сайн чанарын материалтай, шинэлэг загварын ноолууран даашинзаар гангарахыг илүүд үзэх болжээ. Тэр ч утгаараа тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг монголын зах зээлд анх удаа нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн “Cashmere Workshop” брэнд нь ээлжит загварын шоугаараа шинэ жилийн онцгой загваруудыг хэрэглэгч олондоо танилцуулах гэж байна. Тус брэндийн дизайнер П.Энх-Мөнхөө нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд бүсгүй таныг эрхэмсэг, тансаг харагдуулах бүтээлээ танилцуулахаар эх орондоо хүрэлцэн ирээд байгаа юм.

Read More

“Andra Model Management” агентлагийн захирал мисс Х.Бадамгэрэл энэ жилийн “Гоёл наадам”-д оролцож топ модель болохоор бэлтгэж буй талаараа өнгөрсөн долоо хоногт өөрийн албан ёсны “Facebook” хуудаснаа нийтэлсэн нь цахим хуудсуудаар мэдээлэл болон цацагдаж уншигчдыг төдийгүй загварын ертөнцийнхнийг гайшруулсан билээ. Учир нь мисс бүсгүй маань амаржиж хүүтэй болоод удаагүй байгаа билээ.

Read More

Монголын видео клип бүтээгчдийн хүч хөдөлмөр, оюун бодол шингэсэн уран бүтээлийг үнэлж, дүгнэдэг “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхтэйгээр гардан зохион байгуулж байгаа билээ.

Read More

Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэд маргааш буюу 11 сарын 26-ний 11:00 цагаас УДЭТ-ын дэргэд байрлах “Grandkhaan Irish pub”-д хэвлэлийн хурал зарлажээ.

Read More

Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг МУСТА Э.Лхагва-Очир “Галын домог” нэртэй театрчилсан цирк шоугаа 12 сарын 1-нд Улсын циркийн тайзнаа толилуулах гэж байна.

Read More

Чадварлаг, хариуцлагтай хамт олон арвин дадлага туршлагадаа үндэслэн жил бүрийн шинэ жилийн баяраар олон арван байгууллагын арга хэмжээг бүрэн хариуцаж зохион байгуулж ирсэн бөгөөд та бүхэн ч мөн адил баярын арга хэмжээгээ бүрэн даатгаж сэтгэл амар, сайхан баярлах боломжтой юм.

Read More

Uvertura хамтлаг. Би энэ хамтлагийн дуунд Г.Пүрэвдагвын хэлдэгчлэн “үнэхээрийн” дуртай. Яагаадыг сайн мэдэхгүй ч, надад таалагддаг. Нэг их тайвширал өгөх шиг болдог юм. Өмнөх тоглолтыг нь үзэж чадаагүйдээ хирэндээ харамсаж явсан миний хувьд дахиад тоглоно гэдэг мэдээ “үнэхээрийн” гайхалтай байлаа. Хийж бүтээхийн донд автаж, уран бүтээлийн олз омог нь ид буцалж яваа авьяаслаг залуучуудад амжилт хүсье.

Read More