Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Биед хий хуримтлагдснаар онош тодорхойгүй өвдөж, ядарч сульддаг
Дуу хөгжим

Биед хий хуримтлагдснаар онош тодорхойгүй өвдөж, ядарч сульддаг

Урлаг Урлаг30/06/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
984791_69376972-610x3007756268012016-06-30-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Увидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Тиймээс биеийн хийг дарах дараах аргуудтай танилцаарай.

1.    Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
–    Хөх аргал, хомоолын утаа
–    Ясны хиншүү
–    Толгой, шийрний хярвас
–    Шар эсгийний хярвас
–    Хуушуур, буузны үнэр
–    Цууны үнэр
–    Сонгино, гааны үнэр
–    Сармисны үнэр

2.    Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
–    Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
–    Халуун яс
–    Жигнэсэн мах
–    Хуушуур
–    Шар тос
–    Чөмөгний тос
–    Ургамлын үрийн тос
–    Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

3.    Өвөрмөц хоол идэх аргаар дарах
–    Ясны шөлөнд хийсэн бантан
–    Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
–    Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
–    Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

–    Арвидсан хийг цагаанаар дарах
15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

–    Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

–    Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух

–    50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
–    Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

–    Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
–    Хонины махтай гурилтай шөл
–    Адууны мөлжсөн ясны шөл
–    Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

Хий босох цагууд:
–    Өглөө: 7.40-11.40
–    Орой: 17.40-19.40

Хийн цэгүүд:
–    Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
–    2 чихний арын төвгөр
–    2 чихний нүх
–    2 чамархай
–    Хүн хонхор
–    Ооч
–    Эгэмний сэтэрхий
–    Эгэмний төвгөр
–    Хүйс
–    Умдаг ясны дээд тал
–    2 бөөр тушаа (араас)
–    Олон уулзах
–    Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
–    2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
–    Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
–    Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг) 

www.budda.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Эгшиг дууны дууриалт жүжиг” хэмээх бодрол

08/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Deftones” хамтлаг “Revolver Awards 2025”-ийн оны шилдэг уран бүтээлч болжээ

05/12/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Hwasa-гийн “Good goodbye” дуу 58 сая үзэлтийг давлаа

05/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна

08/12/2025

Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

08/12/2025

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

08/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

08/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.