Бидэнтэй хамт байдаг үзэгч олон, хамтран ажилладаг байгууллагууд, энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй Монголын телевизийн салбарын үе үеийн мэргэжил нэгт уран бүтээлч, инженер техникийн ажилчдадаа Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн салбар үүсч хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз хийморь, сайн сайхан бүхнийг МҮОНРТ-ийн нийт хамт олныхоо өмнөөс хүсэн мэндчилье.
Зохиогч: Урлаг
Хүн байгаль дэлхийтэйгээ зүй зохисгүй харилцаж, ёс заншил, өв уламжлалаа умартсанаас үүсч болох эмгэнэл, эрсдэлийн талаар сонирхолтой байдлаар өгүүлсэн “Тоглоомын дүрэм” олон ангит уран сайхны кино NTV телевизээр есдүгээр сарын 30-наас гарч эхлэх гэж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 27-нд буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.
Испани улсын торремолинас хотод 1979 оны есдүгээр сард болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн байдаг аж.
Нэг жилийн хугацаанд монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх том үйлсийг хийсэн “Хамаг Монгол” төслийг санаачлагч МУГЖ С.Жавхлан түүний гэргий, уртын дууч Г.Эрдэнэчимэг, Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш гэсэн уран бүтээлчид энэхүү хамтын нөр их ажлынхаа тайланг тавьж, шинэ цомгийнхоо баярыг монгол түмэнтэйгээ хамт тэмдэглэлээ.
Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулганаас шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр буюу буюу есдүгээр сарын 26-ны өдөр анхны хуралдаанаа хийсэн байна.
Долдугаар сарын сахиусан тэнгэр. Зүгээр нэг зүйлийн тухай бичдэг гэгддэг яруу найрагчдын сэтгэлд 7 сар сахиусан тэнгэр болон буусныг тун удахгүй уншигч үзэгчид маань олж харах нь.
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли гуравхан жилийн нас үлдсэн тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Тэрбээр хорт хавдраар нас барах эрсдэл маш өндөр байгаа гэсэн байна.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 11 дэх бие даасан “Хувцасаа тайлаад шид” R&B цомгийнхоо “Би дурламаар байна” нэртэй анхны дууныхаа клипийг дэлгэлээ.
Дуучин Ц.Хулантай хамтран дуулсан уг дууны клип тун ч өвөрмөц, шинэлэг байдлаар компьютер график ашиглан бүтээгдсан бөгөөд Орост нэрд гарч яваа Москва хотын гайхалтай хөгжимчин, морин хийлч Владимир Никонов түүний клипний оргил хэсгийг соло уран бүтээлээрээ чимжээ.
Энэ удаагийн дугаарын зочноор “Voice” группийн дуучин, соёлын тэргүүний ажитан Д.Отгонжаргалыг урилаа.
