Өнгөрсөн оны зургаадугаар сард Буян-Ухаагийн гаалиар хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан төвд ном судрыг Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
Зохиогч: Урлаг
Авьяас, ур ухаан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн олон залуусын мөрөөдлийн гүүр болсон “To be or not to be” буюу Орших уу, Эс орших уу? театрчилсан шоуны техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо. Өдгөө гурав дахь жилдээ зохиогдож буй шоу нэвтрүүлгийн шалгаруулалтын өмнө болдог энэ хурлаас оролцогчид чухал мэдээллүүдийг хүлээн авдагаараа онцлог бөгөөд өнөөдөр төслийг санаачлан зохион байгуулагч UBS телевизийн уран бүтээлчид болон шүүгчдийн төлөөлөл Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд, Улсын Драмын Эрдмийн театрын Ерөнхий найруулагч, МУСТА Н.Наранбаатар нар болон СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуулийн уран сайхны удирдаач, найруулагч Ц.Батнайрамдал нар нийт оролцогчиддоо тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУУГЗ Ц. Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өчигдөр анхны өдрөө гайхалтайгаар тоглогдож өнгөрлөө. Тэрээр монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дуу, кино, жүжгийн хөгжим, дуу мөн Залуус, Соёмбо, Харанга хамтлагтай уран бүтээлээ туурвихаас гадна өнөө үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн нь ийнхүү үзэгчдийн сэтгэлийг дээд цэгт нь хүргэсэн юм.
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин МУСТА Базарсадын Болдбаатар өнөөдрийн бэлэгт сайн өдөр гал голомтоо бадраах ёслолоо хийж явна. Тэрээр “Бүжин сарны зүүд”, “Нутагаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугvй” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээрээ дуунд дуртай дуучин монгол түмэндээ танил болон алдаршсан нэгэн билээ.
Монголын кино урлагийн салбарын нэгэн төлөөлөл “Аврора энтертайнмент” нь “Наран мандах нутаг”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Амьдралын амт”, “Гэрэл”, “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай” гэх мэт богино болон бүрэн хэмжээний кинонууд, “Одноогийн ток шоу”, “60 секунт” хөгжөөнт шоу зэргээрээ үзэгчдэд эчнээ танил болсон билээ. Тус хамт олны шинэ уран бүтээл “The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн жанрын бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 3, 4 Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийх гэж байна.
“ЗУУН МЯНГАН ЯРУУ НАЙРАГЧ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ” нэртэй дэлхий нийтийг хамарсан 550 үйл явдал 100 улсад нэгэн зэрэг болж байна. Манай улсын хувьд 9-р сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болсон бол өнөөдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болж байгаа бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм.
Үнэхээр бусдаас илүү онцгой, илүү сонирхолтой байж чаддаг “Х-Түц” продакшны цоо шинэ хошин шоу, энтертаймент тоглолт өнөөдрөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас “Соёлын төв өргөө”-ний тайзнаа тоглогдох юм.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Сувдан даруулга” өгүүллэгийг тун удахгүй цэнхэр дэлгэцээр унших нь ээ. Учир нь уг зохиолоор олон ангит кино хийх гэж байгаа бөгөөд тун удахгүй SBN телевизээр гарах юм байна.
www.URLAG.mn
Хvн болгон хөгшрөлтөөс айж, аль болох залуу харагдахыг хичээдэг. Энэ удаа бид залуу насаа тэр чигээр нь vргэлж хадгалахын тулд яах ёстой талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.