Монголчууд бид үндэсний их өв соёлоо ЮНЕСКО-ийн бүртгэлийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсээр байгаа билээ. Тус бүртгэлийн үргэлжлэл болох шагайн харвааг бүртгүүлэх гэж байгаа гайхалтай мэдээ энэ их баяр цэнгэл, наадмын үеэр сонсогдох боллоо.
Зохиогч: Урлаг
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Та бүхэн минь хотол олноороо сайхан наадаарай.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар,төвийн нутгийн хойд хэсгээр түр зууын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Монгол попыг үндэслэгч Төрийн соёрхолт дуучин Д.Болд жил бүрийн үндсэний их баяр наадмаар өөрийн албан ёсны “facebook” хуудсаараа дамжуулан наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд монгол дээлтэй, морьтой зургаа нийтлэсэн бол, өнгөрсөн жил гэр бүлээрээ улбар шар өнгийн “хүннү” загварын дээлээр гоёж байсан юм.
Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 383 их морь бүртгэгдэж, 381 морь хурд хүч, шандас юугаан сорьсоноос Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшн компанийн захирал, Монгол улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олон наадамчдыг цэнгүүллээ.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдааны айраг түрүү дөнгөж сая тодорлоо.
NBA-гийн шилдэг тоглогчдын нэг “Чикаго Буллс” багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, Луол Дэнг /Luol Deng/ хэдхэн хормын өмнө Монголд хөл тавилаа. Тэрбээр дэлхийд ганц монгол наадмыг үзэж сонирхохоор ердөө хоёрхон хоногийн хугацаатай Монголд зочилж буй юм. Тэрбээр өнөөдөр орой 21.00 цагт “Eagle” телевизэд шууд ярилцлагад орох бөгөөд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг үзэж сонирхох ажээ. Харин дараа нь Төв цэнгэлдэхийн гадна байрлах “Скайтел” компанийн асарт сагсан бөмбөг сонирхогчидтой уулзах юм байна. Үдэш нь харин Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох “Silence White” шоунд оролцоно. Ингээд 13-нд нутаг буцах ажээ.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээний хойморт залахаар тарийн ордноос хөдөллөө.
