Зохиогч: Урлаг

Дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутгийн дэлхий дэлгэнэсэн дэлгэр зуны дэнж хотойлгосон наадам ирлээ. Эрхэм хүндэт наадамчин олон, эрхэмсэг Монголын залуучууд та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын мэндийг Монголын Залуучуудын Холбооны зүгээс өргөн дэвшүүлье. Жилийн жилд эрэмгий бөхчүүд нь ид хаваа гайхуулан барилдаж, эрхий мэргэн харваачид цэцээ сорьж, шанадаст хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан уралдуулж нийтээрээ наадан цэнгэдэг Монгол уламжлал өнө эртнийх.

Read More

Их Монгол улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Харин буриад сурын харваа долдугаар сарын 8-ны өдөр болсон бөгөөд 140 харваачид цэц мэргэнээ сорилоо.

Read More

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой тохиож буй баяр наадмын өдрүүд айсуй. Та бүхэндээ Д.Пүрэвдоржийн “Сумын наадам” шүлгийг толилуулж байна.

Read More

Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар энэ жилийн үндэсний их баяр наадамд зодоглох нээ. Гэхдээ Дархан Уул аймгийн баяр наадамд зодоглож байгаа бөгөөд дөнгөж сая өөрийн албан ёсны “facebook” хуудаснаа “Дархан Уул аймгийн маань наадам өргөн дэлгэр Нар хуртай сайхан эхлэж байна.Монгол Улсын начин Адьяахүү тэргүүтэй хүчит 256 бөх зодоглож байнаа” хэмээн нийтэлжээ.

Read More

Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско, Сакраменто хотуудад амьдарч буй монголчууд 7 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол төрийн их баяр Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Read More

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадам орон даяар эхэлж буй энэ цаг дор, Хурдны өлгий Сүхбаатар аймгийн наадам азарганы уралдаанаар эхэлж, 123 хурдан буян тоосоо өргөсөнөөс Асгат сумын харьяат Дугарын Баяраагийн хээр магнайдаа тоосгүй түрүүллээ. Энэхүү хээр азарга нь хэдхэн хоногийн өмнө Асгат сумынхаа баяр наадамд айргийн таваар давхиж байсан юм. Аман хүзүүнд Эрдэнэцагаан сумын харьяат Ж.Баттөгсийн шарга хурдалжээ.

Read More

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа Монголын ард түмэн хэдхэн хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, найруулж ажилдаа орсон.

Read More

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Говь-Алтай аймгийн баяр наадмын нээлт сайхан боллоо. Алтай нутгийн баяр наадмыг Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр үг хэллээ. Тэрбээр:

Read More

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн наадамд газар газрын 303 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөллөө.

Read More

СУИС, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах ажээ.

Read More